ЭДИЙН ЗАСАГ

Ажилгүйдлийн түвшин 0.3 хувиар нэмэгджээ

Ажил эрхлэлтэд, хөдөлмөрийн насны хүн амын тоо 2024 онд өмнөх оны орчимд буюу 2 сая 298 мянга байв. Бүрэлдэхүүн хэсгүүдээр авч үзвэл, ажиллах хүчний тоо өмнөх оноос 60.4 мянгаар буюу 4 хувиар өсөж 1427.7 мянгад хүрсэн нь ажиллагчдын тоо нэмэгдсэнтэй  холбоотой гэжээ.

Харин ажиллах хүчнээс гадуурх хүн амын тоо 60.3 мянгаар буюу 6.5 хувиар буурч, 870.2 мянга болсон байна. Ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 6.8 мянгаар нэмэгдэж, 79.4 мянгад хүрснээр ажилгүйдлийн түвшин 0.3 нэгж хувиар өсөж, 5.6 хувь болжээ. Ажиллах хүч нэмэгдсэний үр дүнд ажиллах хүчний оролцооны түвшин 2024 онд 2.6 нэгж хувиар өсөж, 62.1 хувьд хүрсэн байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button