НИЙГЭМНийгэм мэдээ
Б.Шатарбал "Ротаригийн шилдэг цагдаагийн албан хаагч" шагналыг авчээ

Австралийн Нью Саут Уэлс мужийн цагдаагийн газар ажиллаж буй Б.Шатарбал “2025 оны Ротаригийн шилдэг цагдаагийн албан хаагч” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсон байна.
Шагналыг олон улсын нэр хүндтэй байгууллага болох "Rotary International"-аас жил бүр олгодог бөгөөд тухайн жилийн туршид хамгийн үлгэр дуурайлал болсон, хамт олон, олон нийтэд эерэг нөлөө үзүүлсэн цагдааг онцлон тодруулдаг ба тус шагналыг авсан Монгол залуу нь Австралид хууль сахиулах албанд ажилладаг юм.
Түүний тухай Нью Саут Уэлсийн Цагдаагийн Газрын удирдлагууд, “Тэр бол манай хамт олны бахархал. Цөөнх үндэстний төлөөлөл боловч хэн бүхэнд тэгш ханддаг, хүнд хэцүү нөхцөлд ч хариуцлагатай байж чаддаг нэгэн” хэмээн онцолсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Odoo huuruud hamgiin turuund yavaad buuduulahvii dee