ОХУ-ын царцаасан хөрөнгийг Европ компанид өгөх болсныг Украин шүүмжлэв

Украины засгийн газар ОХУ-ын царцаасан хөрөнгөөс хэдэн тэрбум еврог авч, барууны компаниудад өгөхөөр шийдсэнийг шүүмжилжээ. Энэ алхам нь Европын байр суурийг сулруулж болзошгүй гэж Украин үзэж байгаа аж.
Өнгөрсөн сард Бельгийн “Euroclear” санхүүгийн байгууллага өнгөрсөн 3 тэрбум еврог ОХУ-ын царцаасан хөрөнгөөс авах болсон юм. Ингэснээр Москва хөрөнгийг нь хураан авсны улмаас алдагдал хүлээсэн барууны хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр өгөх боломж нээгджээ.
Украин энэхүү шийдвэр нь буруу дохио өгч, ОХУ-тай харилцахад Европын байр суурийг сулруулж болзошгүй гэж үзэж байгаа юм. Дайн эхэлсний дараа Европын холбоо ОХУ-ын 300 тэрбум орчим ам.доллар хүрэх хөрөнгийг царцаасан. Тус хөрөнгийг Украиныг сэргээн босгох, хамгаалахад ашиглах тухай хэлэлцэж байгаа.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн Тамгын газрын дэд дарга Ирина Мудра “Хэрвээ дайны хохирогчдоос өмнө хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр өгвөл энэ нь шударга ёс биш юм” гэж хэлжээ. Тэр “Reuters” агентлагт хэлэхдээ “Энэ нь Европ шийдэлгүй байдалд орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна” хэмээсэн юм.
Мудра нэмж хэлэхдээ “Олон улсын хуульд зааснаар дайн өдөөсөн этгээд хохирлыг бүрэн төлөх ёстой. Харин өндөр эрсдэлтэй бүсэд хөрөнгө оруулсан хүмүүст нөхөн төлбөр олгох ёсгүй” гэжээ. Украины бодлогын чиглэлийг тодорхойлдог албан тушаалтнуудын нэг нь Мудра. Тэр ОХУ-ын төв банкны царцаасан хөрөнгийн хяналтыг алдахгүй байх нь маш чухал гэж үзэж буй.
Барууны орнууд Украиныг дэмжих байр суурьд нь хүндрэл учирсан үед Украин ийнхүү Европын шүүмжлэв. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Европоос зайгаа барьж, Украиныг хамгаалах болон ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах эсэх дээр эргэлзээ төрүүлээд байгаа.
“Euroclear” өнгөрсөн гуравдугаар сард Бельгийн эрх баригчдаас зөвшөөрөл авч, хөрөнгө шилжүүлэх болсон юм. Бельги улс нь тус холбооны эрх зүйн гол захиргаа билээ. Европын холбоо өнгөрсөн жил хориг арга хэмжээний журмаа өөрчилснөөр ийм алхам хийх боломжтой болсон байна.
Бельгийн засгийн газрын төлөөлөгч “Энэ бол Бельгийн шийдвэр биш. Харин бүх гишүүн орнуудын санал нэгдсэн Европын дүрэм журмыг хэрэгжүүлж байгаа хэрэг” гэжээ. “Euroclear” өөрөө хориг арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.