НИЙГЭМНийгэм мэдээ

Лабүбү тоглоомоос 419 сая ам.долларын орлого олжээ

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд Лабүбү гэх нэртэй хүүхэлдэйн тоглоом эрчимтэй алдаршиж, зөвхөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн дунд ч алдартай болоод буй.

Лабүбү нь Хонконг гаралтай зураач Кэйсинг Лунгийн (Kasing Lung) бүтээсэн "The Monsters" цувралын гол дүр бөгөөд анх 2015 онд Хойд Европын ардын үлгэрээс сэдэвлэсэн зурган номоор танилцуулагдсан. Анхны Лабүбү хүүхэлдэйнүүдийг 2015-2019 онд Хонконгийн How2Work компани үйлдвэрлэж байсан бол 2019 оноос хойш Бээжин хотод төвтэй Pop Mart компани албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэж, борлуулж эхэлсэн.

Лабүбү анх Хонконг, Хятад зэрэг Азийн орнуудад танигдсан ч 2023 онд Pop Mart компани Лабүбү түлхүүрийн оосор хэлбэрээр худалдаанд гаргаснаар дэлхий дахинд алдаршсан. Pop Mart нь цуглуулгын тоглоомын зах зээлд тэргүүлэгч бөгөөд дэлхий даяар 530 гаруй дэлгүүр, 2,490 гаруй автомат машинтай компани юм.

Рианна, Ким Кардашиан, Блэкпинъ хамтлагийн Лиза зэрэг алдартнууд Лабүбүг хэрэглэж буй зургаа нийтэлснээр ТикТок, Инстаграм зэрэг сошиал медиа платформууд дээр #Labubu hashtag бүхий 1.4 сая гаруй бичлэг нийтлэгдсэн байна.

2024 онд Pop Mart компанийн орлого 13.04 тэрбум юань (1.81 тэрбум ам.доллар) болж, үүнээс 22 хувь нь зөөлөн тоглоомын борлуулалтаас орж ирсэн. Зөвхөн Лабүбү тоглоомоос 419 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оноос 726% өссөн үзүүлэлт юм.

Лабүбү нь зөвхөн хүүхэлдэйн тоглоом биш, харин дэлхийн соёлын үзэгдэл болон хувирч, хүүхэд, насанд хүрэгчдийн дунд адилхан алдартай болсон. Түүний амжилт нь бүтээлч дизайн, маркетингийн оновчтой стратеги, сошиал медиа нөлөөлөл зэргээс шалтгаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 9, 2025 16:31

Ха ха Чебурашка-гийн дэлдэн чихийг нь авч хаяад босоо чихтэй болгочихсон. Тэндээс анхны санаагаа авч бүтээсэн энэ нэг жижигхээн хүүхэлдэйг 300000 төгрөгөөр зарна гэж байгаа нь үнэхээрийн гаж тэнэг явд�##� байна даа

Back to top button