Колумбад 6.5 магнитуд хүчтэй газар хөдлөв

Ням гарагт /2025.06.08/ Колумбын нийслэл Богота оршдог мужид 6.5 магнитуд хүчтэй газар хөдөлсөн гэж тус улсын геологийн алба мэдэгджээ. Харин АНУ-ын геологийн алба (USGS) мэдэгдсэнээр газар хөдлөлт 6.3 магнитуд хүчтэй байсан аж.
Газар хөдлөлт болох үед тус мужид байсан “AFP” агентлагийн сэтгүүлчид мэдээлэхдээ Богота хотод гамшгийн дуут дохио дуугарч, байшингууд чичирхийлсэн гэжээ. Хүмүүс унтлагын хувцастайгаа гудамж, цэцэрлэгт хүрээлэнд цугласан байна. Нэгэн өндөр настай эмэгтэй “AFP” агентлагт хэлэхдээ шатаар уруудаж байхад маш хүчтэй чичирхийлсэн гэжээ. Колумб улсын төв бүс нь газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд хамаардаг. 1999 онд 6.2 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас 1,200 орчим хүн амь үрэгдсэн гамшиг тохиолдсон.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.