Польшийн ерөнхий сайд итгэл үзүүлэх саналыг давж гарлаа

Польшийн Ерөнхий сайд Доналд Таск лхагва гарагт /2025.06.11/ итгэл үзүүлэх санал хураалтыг давж гарсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд түүний холбоотон ялагдсаны дараа Таск эвслийн засгийн газрын байр сууриа бататгахын тулд итгэл үзүүлэх санал хураалт зарласан юм. Тэр итгэл үзүүлэх санал хураалтыг 243:210 харьцаатай давсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд Варшав хотын дарга Рафал Трзасковскийг ялалт байгуулна гэж Таск найдаж байсан юм. Трзасковский ялалт байгуулснаар үр хөндөлт болон ижил хүйсийн харилцааны тухай гэж мэт прогрессив өөрчлөлт хийхэд илүү амар болно гэж Таск бодож байжээ. Гэхдээ сонгуульд Карол Наврокки ялалт байгуулсан юм. Наврокки нь Ерөнхийлөгч Анджей Дюдагийн “PiS” намын гишүүн. Таск 2023 онд засгийн газраа байгуулснаас хойш Дюда түүнийг шүүмжилж ирсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.