Гадаад мэдээДЭЛХИЙ

Ирантай харилцаа хурцдаж байгаа тул АНУ Ойрх дорнодоос зарим дипломатуудаа татна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.06.11/ хэлэхдээ Ойрх дорнодод аюултай байж магадгүй учир зарим дипломатуудаа татаж буйгаа мэдэгджээ. Мөн Иран цөмийн зэвсэгтэй болохыг АНУ хэзээ ч зөвшөөрөхгүй гэж Трамп хэлсэн байна. АНУ-ын эх сурвалжууд дипломатуудыг ямар эрсдэлийн улмаас шилжүүлж байгааг хэлээгүй юм. Гэвч уг мэдээллийн улмаас газрын тосны үнэ 4 хувь орчим өсжээ.

Төрийн департамент лхагва гарагт аялал жуулчлалын зөвлөмжөө шинэчилсэн байна. Шинэчилсэн зөвлөмжид “Бүс нутгийн хурцадмал байдал үүссэн тул зургаадугаар сарын 11-нд Төрийн департамент нэн шаардлагатай бус АНУ-ын засгийн газрын алба хаагчдад явах тушаал өгсөн” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан аж.

Трамп “Аюултай байж болзошгүй учир тэднийг нүүлгэж байгаа. Бид юу болохыг ажиглана. Ямар ч байсан бид орхин гарах мэдэгдэл өгсөн” гэжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн улмаас Вашингтон, Техран хоёрын хооронд хурцадмал байдал үүсээд байгаа. Ойрх дорнодод хурцдаж буй нөхцөл байдлыг бууруулах ямар нэгэн зүйл хийх үү гэж Трампаас асуухад “Тэд цөмийн зэвсэгтэй болж болохгүй. Маш энгийн, тэд цөмийн зэвсэгтэй болж болохгүй” гэж хариулжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button