Нийгмийн
Энэтхэгт осолдсон онгоцны хар хайрцгийг олжээ

Air India" компанийн Лондонг чиглэн явсан онгоц өнөөдөр осолдож 230 зорчигч, багийн 12 гишүүн зэрэг 242 хүн зорчиж явсан бөгөөд ганц л хүн амьд үлдэж бусад гишүүд, зорчигчид амиа алдсан харамсалтай осол өчигдөр болсон.
Тэгвэл Энэтхэгийн Ахмедабад хотод осолдсон “Air India” компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцагнуудын нэгийг мөрдөгчид олжээ.
Нислэгийн мэдээлэл бүртгэгч буюу хар хайрцгийг ослын газраас 28 цагийн дотор олж илрүүлсэн байна.
Энэтхэгийн Нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах товчооны мэдээллээр нислэгийн мэдээлэл бүртгэгчийг ослын газрын ойролцоох нэгэн барилгын дээвэр дээрээс олсон бөгөөд тус товчоо одоо ажлаа бүрэн хүчин чадлаар эхлүүлсэн гэж мэдэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өлзиймаа гуай эхлээд эх хэл, найруулга зүйд сур�##�цах хэрэгтэй юм байна