Олон улсад ховордож болзошгүй Морин цууцал шувууг олж, сансрын дамжуулагч зүүжээ

Чух нуурын эргийн шувуудын хаврын нүүдлийн мониторингийн ажил амжилттай болж өндөрлөлөө.
Мониторингийн ажил тавдугаар сарын 2-ноос зургаадугаар сарын 6-ны хооронд судалгааны ажлаа явуулж, энэ хугацаанд нийт 14 зүйлийн 61 бодгаль эргийн шувуу, бусад 16 зүйлийн 44 бодгаль шувуудыг барьж, бөгжилсөн байна.
Мөн Алаг ээтэн болон IUCN-ний ангилал, шалгуураар олон улсад ховордож болзошгүй Морин цууцал шувуудад сансрын дамжуулагч зүүж, тэдгээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөний талаар судалж байна.
Энэ улирлын мониторингийн ажилд Чух шувуу судлалын суурингийн судлаачидтай хамтарч ХААИС-ийн “Экологи, байгаль хамгаалал” хөтөлбөрийн хоёрдугаар дамжааны оюутнууд болох Б.Сугаржав, Б.Хүрэлбаатар, Х.Зулбаяр болон сайн дурын ажилтан А.Одонтуяа, Pablo Maurin (Франц), жолооч Б.Мөнгөншагай нар оролцжээ.
Барьж бөгжилсөн эргийн шувуудын жагсаалтыг хүргэж байна.
Please find below the list of Shorebird species:
- Морин цууцал | Black-tailed Godwit – 1
- Эгэл хилэн жигүүр | Black winged Stilt – 1
- Үхэр хөгчүү | Common Greenshank – 1
- Улаанхөлт хөгчүү | Common Redshank – 17
- Эгэлхайргын хөгчүү | Common Sandpiper – 6
- Бүрдний хөгчүү | Marsh Sandpiper – 1
- Тэнгисийн хиазат | Kentish Plover – 2
- Нарийн хиазат | Little-ringed Plover – 4
- Одой элсэг | Little Stint – 2
- Умардын хавтгаалж | Northern Lapwing – 6
- Азийн сүвээцагаан | Pacific Golden Plover -2
- Алаг ээтэн | Pied Avocet – 1
- Темминкийн элсэг | Temminck’s stint – 8
- Шугуйн хөгчүү | Wood Sandpiper – 9
Бусад шувууд - Other bird species:
- Зэрлэг нугас | Mallard – 1
- Халзан түнжүүр | Common Coot – 10
- Анхидал ангир | Common Shelduck – 6
- Хондон ангир | Ruddy Shelduck – 10
- Ногоохон нугас | Common teal – 1
- Бор нугас | Gadwall – 2
- Бор галуу | Greylag Goose – 1
- Тураг гогой | Great Cormorant – 1
- Монгол цахлай | Mongolian Gull – 2
- Буурал хараалай | White-winged Tern – 4
- Асрын алтанхараацай | Barn Swallow – 1
- Эвэрт болжмор | Horned Lark – 1
- Өрнийн эргүүбор |European nightjar – 1
- Хурган намнаа | Taiga Flycatcher – 1
- Банхар охилбялзуухай | Thick-billed Warbler – 1
- Алаг хөөндэй | White's Trush – 1
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.