Байгаль орчин

Зуны саруудын цаг агаарын төлөв

Цаг уур орчны шинжилгээний газар зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр долоо, наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага хуурай харин говь болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Есдүгээр сард агаарын температурын болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байгаа бол зуны саруудад говь болон төвийн бүс нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа тул гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

  • Долдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол долдугаар сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Өвөрхангай, Дундговийн нутаг, Баянхонгорын зүүн, Төвийн өмнөд, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
  • Наймдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол агаарын дундаж температур нийт нутгаар  олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
  • Есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол  сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button