Нисэх буудлын зурваст хоолон гэр барьж, амиа бодохоо больё

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын зурваст хоолон гэр барьж, амиа бодож байгаа үйлдлийг хянах, шалгах, хариуцлага хүлээлгэх төр засаг байна уу.
Тодруулбал, төв аймгийн нутаг дэвсгэрт нисэх буудлын зурваст хамаарах газруудад гуанзны зориулалттай гэрүүд баригдсаар байгааг ИНЕГ-ын НААХЗА-ны /Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба/ дарга Ц.Бат өөрийн цахим хуудаснаа хэд хэдэн удаа хөнджээ. Тоож байгаа төр засаг гэж алга.
Энэ нь шувуу цуглуулах шалтгаан болно. Шувууд нь онгоцны аюулгүй байдалд шууд нөлөө үзүүлдэг. Олон улсад онгоцны ослуудын голлох шалтгааны нэг нь шувуу болдог. Тоо баримттай нь өгүүлье.
АНУ-ын Холбооны агаарын тээврийн агентлагийн (FAA) мэдээллийн сангаас харвал 2023 онд АНУ дахь 713 нисэх онгоцны буудалд онгоц зэрлэг амьтантай мөргөлдсөн 19,400 орчим тохиолдол гарчээ. Дэлхий даяар 1988-2023 оны хооронд зэрлэг ан амьтадтай онгоц мөргөлдсөний улмаас 491 хүн амь үрэгдэж, 350 орчим нисэх онгоц (иргэний тээврийн болон зэвсэгт хүчний) сүйрчээ. “FAA” мэдээлснээр иргэний тээврийн онгоцнууд шувуутай мөргөлдөх тохиолдлын 61 орчим хувь нь газардах, 36 хувь нь хөөрөх, үлдсэн 3 хувь нислэгийн үед тохиодог байна. Мөн шувуутай мөргөлдсөний улмаас ихээхэн хэмжээний санхүүгийн хохирол гардаг. "FAA'-ийн мэдээллээс харвал 1990-2019 оны хооронд онгоц шувуутай мөргөлдсөний улмаас 500 сая ам.долларын хохирол АНУ-д учирчээ. Иймд, нисэх онгоцны буудлын ойролцоо шувуутай онгоц мөргөлдөхөөс сэргийлэх арга хэмжээ авах нь чухалд тооцогддог. Онгоцны буудлаас 15км радиуст шувуу болон бусад амьтадыг татах зүйлс байлгах хориотой.
Орон нутгийн удирдлагууд болон холбогдох яам, тамгын газар, албаныхан ашгийн төлөөх амиа бодсон үйлдлүүдийг анхааралдаа авч, дүрэм, журмыг нь мөрдүүлээч ээ, дарга нар аа.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hoolon ger gej yu bdin
Та нар хүний эрхэнд х�##�даж байна гээл чарлаад унанадаа
Хоолон гэр ч гэх шиг
Хоолон гэр гэж хоолны зүйлээр гэр хийхийг хэлнэ.ккк.тэгэхээр ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээр л гэр хийгээд байгаа юм бн л даа. Гэхдээ нислэгийн аюулгүй байд�##� гэдэг бол тоглоом, шоглоом биш, үүний цаана эрдэнэт хүний амь нас яригддаг. Үүнийг ойлгох ухаан одоохондоо монголын төрд байхгүй ээ. Харин төрийн томчууд нь онгоцны ослоор үхчихвэл, юу болов, юу билээ гэж магадгүй. Ийм л мулгуутөртэй, харанхуй ард түмэн шүү дээ, бид чинь. Зөвхөн хар амиа бодож, зөвхөн мөнгөний төлөө эхийгээ ч �##�ахаас буцахгүй болсоон, бид.
Бат гуэй цахимаар бус өөрийн улсын байцаагчийнхаа эрхийн хүрээнд ажлаа хийгээч ! Өөрийгөө гудамжинд яваа гэх сэтгэлгээнээсээ с�##�аач. Чадахгүй бол гудамжиндаа гар !
Муухай монгол гэдэг чинь харагдаж бн даа дандаа амин хувиа хичээж би л болж байв�##� бусад хамаагүй ёс суртахуун түй ч байхгүй яана даа
Ямар муухай амиа бодсон тэнэг хүмүүс вэ?. Хурдан �######�уулаарай.
Нислэгийн зурвас руу х�##�дсан бол �##�бадан гаргах хэрэгтэй.Өөрсдөө ч яахав үхэх дуртай байх,бу�####�д битгий гай бол гээрэй.
Юуун тэр шувуу МАН-мафиууд Монгол улсыг тонон дээрэмдэх дээрэмчидийн 2- ээлжинд хэн хэн гэдэг дээрэмчидээ орох вэ гээд ухаан �##�га цаана чинь!!!