Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дээд удирдагчийг хөнөөхийг үгүйсгэхгүй гэж Израил мэдэгдлээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын “ABC” телевизэд ярилцлага өгөхдөө Ираны дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйг хөнөөхийг үгүйсгэхгүй, энэ нь мөргөлдөөнийг хурцатгахгүй гэж үзэж байгаа юм. Хамэнэй бол Ираны шашны тэргүүний статустай хүн. Тийм хүнийг хөнөөх нь мөргөлдөөнийг огцом хүндрүүлнэ гэж шинжээчид үзэж буй.

Нетаньяху ярилцлага өгөхдөө “Ойрх дорнод дахь бүхнийг айлгадаг, Саудын Араб дахь Арамкогийн газрын тосны ордуудыг бөмбөгдөж, терроризм, хорлон сүйтгэх ажиллагаа хаа сайгүй дэлгэрүүлж байгаа энэ дэглэмийн нөлөөгөөр бид хагас зуун жил үргэлжилж буй мөргөлдөөнийг туулж байна” гэжээ.

Израил Хамэнэйг хөнөөхөөр төлөвлөж байсныгаа Цагаан ордонд танилцуулсан гэж нэгэн Америк албан тушаалтан “Associated Press” агентлагт хэлсэн. Уг төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эрс эсэргүүцэж хориглосон гэж тэр эх сурвалж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2025 15:21

buur soliorchjee juuduud

Холбоотой мэдээ

Back to top button