Танилц: ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эмэгтэй багийн бүрэлдэхүүн

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх долоо хоногт Монгол Улсад зохион байгуулах билээ. Тэгвэл шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглох тоглогчдыг танилцуулж байна.
3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх Монгол Улсын багт О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон М.Цэрэнлхам нар сонгогджээ.
Шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд найман тамирчин хамтарсан бэлтгэлд гарснаас дээрх дөрвөн тамирчин ирэх долоо хоногт эхлэх ДАШТ-д тоглохоор болсон байна. Монголын эмэгтэй баг “D” хэсэгт багтсан. Энэ хэсгийн тоглолт зургаадугаар сарын 24-д эхэлнэ.
Монголын эмэгтэй баг эхний тоглолтоо Бразилын шигшээ багтай хийнэ. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Украйны багтай хийхээр хуваарь гарсан байна.
ХУВААРЬ:
Зургаадугаар сарын 24: Бразил-Монгол /эм, 18:25 цагт/
Зургаадугаар сарын 24: Монгол-Испани/эм, 20:15 цагт/
Зургаадугаар сарын 26: ХБНГУ-Монгол /эм, 18:00 цагт/
Зургаадугаар сарын 26: Монгол-Украйн /эм, 20:15 цагт/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуваарь дутуу байна. Хэсгийн шатанд эр эм нийт тус бүр 4+4 тоглолт хийнэ