
Азийн ММА холимог тулааны холбооноос энэ сарын 26-28-ны өдрүүдэд Бахрейн улсын нийслэл Манама хотод зохион байгуулах залуучуудын тэмцээнд Монголоос долоон тамирчин, нэг дасгалжуулагчтайгаар оролцохоор болжээ.
Энэ тэмцээн нь ирэх аравдугаар сарын 22-31-ний өдрүүдэд Манама хотод товлогдсон Азийн залуучуудын гурав дахь удаагийн наадмын өмнөх албан ёсны эрх олгох тэмцээн юм.
Нэр хүнд, цар хүрээгээрээ Азийн наадмын дараа ордог Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт энэ жил анх удаа холимог тулааны спорт багтаж байгаагаар онцлогтой билээ. Уг наадамд 14-17 насны тамирчид 21 спортын төрлөөр өрсөлдөх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.