Үндэсний эвсэлгүй, АН-ын аравхан гишүүнтэй чуулган үргэлжилж байна

УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж байна. Чуулганаар Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж байгаа юм.
Хэрэв гишүүдийн олонх Шинэ Засгийн газрыг дэмжвэл өнөөдөр үргэлжлүүлэн сайд нар тангараг өргөнө.
Гэтэл шинэ Засгийн газраа томилох хуралдааны ирц муу байна. Parliament.mn сайтаас ирцийн мэдээлэл харахад 30 гишүүн огт бүртгэгдээгүй. Үүний дөрөв нь томилолт, дөрөв нь чөлөө авсан бол бусад нь тасалсан байна. Мөн бүртгэгдсэн гишүүдийн дийлэнх нь ирцээ өгөөд танхимаа орхин гарчээ.
Одоогоор чуулганы танхимд ИЗНН-ын гишүүдийн дийлэнх, Үндэсний эвслийн бүх гишүүд, ХҮН намын ихэнх гишүүн байхгүй байна. Харин АН-аас 10-аад гишүүн чуулгандаа сууж байна.
Ерөнхийдөө өнөөдрийн нэгдсэн хуралдааны ирцийг нэр дэвшигч сайд нар болон МАН-ын ихэнх гишүүн бүрдүүлж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.