Спорт

Өнөөдөр монгол охидын амжилтаа хадгалж, ахиулах эсэх нь шийдэгдэнэ

Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй багийн тамирчид өнөөдөр хасагдах шатанд тоглоно.

Манай улсад өчигдөр /2025.06.18/төв талбай дээр “FIBA 3×3 Women’s Series-Ulaanbaatar 2025” эхэлcэн. Энэ бол Монголд анх удаа зохион байгуулагдаж буй эмэгтэйчүүдийн 3×3 төрлийн гран при чансаа олгох албан ёсны тэмцээн юм. Энэ удаагийн тэмцээнд  АНУ, Канад болон Монгол Улсын нийт арван улсын 12 баг өрсөлдөнө.Тэмцээнд Монгол Улсын шигшээ баг, “Mongolia”,  “Улаанбаатар Амазонс”  “Амгалан U24” багууд эх орноо төлөөлж оролцож байна.

“Ulaanbaatar Amazons” багийн бүрэлдэхүүнд  О.Хулан, Н.Нандинхүсэл, М.Булбул, Б.Ариунцэцэг нар тоглоно.  

“Ulaanbaatar Amazons” баг тэмцээний “B” хэсэгт хуваарилагдсан. Харин Монгол Улсын шигшээ баг “Mongolia” багийн бүрэлдэхүүүнд М.Цэрэнлхам, Б.Нарангоо, Ц.Болорцэцэг, Л.Жавзандулам нар тоглоно. Мөн “Amgalan U24” багийн бүрэлдэхүүнд Э.Энхбуян, Б.Номин, Б.Гэрэлмаа, Б.Нямцэцэг нар тоглож байна.

Өнөөдөр 16:10 цагаас хасагдар шатны тоглолтууд эхэлнэ. Сагсан бөмбөг сонирхогчид монголын тамирчдад ихээхэн найдлага тавьж буй.

Монголын эмэгтэй 3х3 төрөл нь 2019 онд азийн аваргын хүрэл, 2022 онд азийн аваргын алтан медаль хүртэж байсан юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button