Путин: АНУ, Израил Ираны дээд удирдагчийг хөнөөх магадлалын талаар яримааргүй байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2025.06.19/ АНУ, Израил хоёр Ираны дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйг хөнөөх магадлалын талаар ярихаас татгалзсан байна. Хэрэв Израил АНУ-ын тусламжтайгаар Хамэнэйг хөнөөвөл ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэж Путинээс асуужээ. Үүнд тэрбээр “Би ийм зүйл болж магадгүй талаар ч хэлэлцмээргүй байна. Хүсэхгүй байна” гэж хариулсан юм.
Түүнээс энэ талаар дахиж асуухад Хамэнэйг хөнөөж магадгүй гэх мэдээлэл сонссон гэхдээ хэлэлцмээргүй байна хэмээжээ. Путин “Өнөөдөр Иран улсад дотоодын улс төрийн нарийн ээдрээтэй асуудал үүсээд байгаа ч удирдлагаа тойрч нийгэм нь нэгдэж байгааг бид нарж байна” гэсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ талууд Ираны энхийн зорилгоор цөмийн эрчим хүч ашиглах эрх, Израилын аюулгүй байдлыг ямар ч болзолгүйгээр хангах эрхийг зэрэг хангах замаар дайсагналаа зогсоох арга замыг эрэлхийлэх хэрэгтэй хэмээжээ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэлэхдээ Иранд өгч буй цохилтууд нь Хамэнэйг хөнөөж, удирдлагыг солиход хүргэж магадгүй гэсэн байгаа. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ Хамэнэй хаана нуугдаж байгааг сайн мэднэ, гэхдээ одоохондоо түүнийг хөнөөхгүй гэсэн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.