НИЙГЭМНийгэм мэдээ

"Зорчигч тээвэр-5"-ийн ажилтан осолдож нас баржээ

"Зорчигч тээвэр-5" ОНӨААТҮГ-ийн механикч албан ажлаа гүйцэтгэх явцдаа осолдож нас барсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, энэ сарын 16-ний өдрийн 21:30 цагийн үед "Зорчигч тээвэр-5" ОНӨААТҮГ-т механикч осолдлоо гэх дуудлага, мэдээлэл Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн байна. Цагдаагийн байгууллага хэрэг болсон газар очиход тус байгууллагын ажилтан М хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал алдагдсаны улмаас осолдож нас барсан байдалтай байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Талийгаач тус компанийн сэлбэгийн агуулахын дээврээс хяналтын механикчаар ажилладаг байсан ба дээврийн цоорхой зэргийг шалгаж яваад халтирч унасан байх магадлалтай" хэмээн хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2025 11:16

Хэнэггүй монгол зан гаргаад ажил дээр үхэж

Back to top button