Европын физикийн олимпиадаас Монгол улс анх удаа мөнгөн медаль хүртлээ

Болгарын Софи хотод болсон Европын физикийн IX олимпиадаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагч Г.Амармэнд мөнгөн медаль хүртсэн байна.
Болгарын Софи хотод Европын физикийн IX олимпиад энэ сарын 13-17-ний хооронд болж өнгөрсөн. Тус олимпиадад 40 орны 200 гаруй сурагч, 100 гаруй багш дасгалжуулагч оролцсоноос Монгол улсыг төлөөлөн таван сурагч оролцжээ.
Дархан-Уул аймгийн "Од" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Амармэнд мөнгөн медаль, нийслэлийн "Сант" сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Чойдэлгэр шагналт байр эзэлсэн байна. Энэ нь манай улс уг олимпиадаас анх удаа мөнгөн медаль хүртсэн амжилт болсон ажээ.
Багийн ахлагчаар МУИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, дасгалжуулагч багшаар Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат нар ажилжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.