УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед зурагдаж, Г.Занданшатарын шууд зарласан 14,400 алба хаагчийн цаадах 40 мянган иргэний хувь заяа

Засгийн газар 14,400 төрийн албан хаагчийг цомхотгон гэдгээ зарлачихсан. Гэхдээ хаанаас эхлээд, хэрхэн, яаж цомхотгох тухай асуудал одоогоор бүрхэг хэвээр. Мянга мянган хүнийг ажлаас халснаар,

  • Гэнэт халагдсаны тэтгэмжид улс хэдэн төгрөг зарцуулах /эргээд хэчнээн төгрөг хэмнэж чадах вэ/ гэсэн санхүүгийн тооцооллын мэдээлэл хэрэгтэй.
  • Ажилгүй иргэдийн тоо хэдээр нэмэгдэх, /хэд нь ажлын байртай болж чадах вэ/ гэсэн нийгмийн асуудлынх нь ч хариулт хэрэгтэй.

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төлөвлөсөн ч, Г.Занданшатарын Засгийн газар бүхэл тоог шууд зарлажээ-

2026, 2027 оноос өмнө төрийн албан хаагчийн цомхотголыг үе шаттайгаар хийх ажлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төлөвлөж байжээ. Ингэхдээ эхний ээлжинд дөрвөн мянган хүнээс эхлэхээр тооцож байж. Гэтэл Г.Занданшатарын Засгийн газар ажлаа эхлүүлүүтээ 2028, 2029 онд хүрэх үр дүнг буюу 14,400 гэдэг тоог шууд зарлачихлаа. Энэ нь есөн хувь юм.

Хэрэв төрийн албан хаагчдыг мянга мянгаар нь цомхотголоо гэхэд ямар асуудлууд үүсэж болох вэ гэдгийг энгийнээр тайлбарлах гээд үзье.

Нийгмийн нөхцөл байдал талаасаа:

Тэдний 70 гаруй хувь нь ипотекийн зээлтэй, 60 гаруй хувь нь хэрэглээний зээлтэй. Өрх бүр 2-3 гишүүнтэй гэж үзвэл 30-40 мянган ажилгүйдлийн дарамтад орох аж. Дийлэнх нь 35-50 насныхан тул тул хувийн хэвшилд ажилд орох боломжгүй орон тоонуудыг цомхотгож байгаа. Тэгээд ч татварын дарамт өндөр хувийн хэвшил тэр олон орон тоог багтаах савгүй. Хувийн хэвшилдээ шингээх гэж байгаа бол татварын бодлогын шинэчлэлээр НӨАТ, НДШ, ХХОАТ, шимтгэлийн давхардлыг бууруулах шаардлага үүснэ.

Ажлаас халагдагсдад дараагийн шийдлээр амьдрах олон сонголт бэлэн байх ёстой. Төр тэр хөрсийг нь бэлдээгүй гэсэн үг. Хөдөлмөрийн зах зээл дүн шинжилгээ хийж, ажиллах хүчний ур чадварыг тэнцвэржүүлэх гэдэг суурь асуудал.

Товчхондоо ажилгүйдлийн түвшин нэмэгдэх эрсдэлтэй.

Эдийн засгийн нөхцөл байдал талаасаа:

Юун түрүүнд “Гэнэт халагдсаны болон бүтцийн цомхотгол”-оор чөлөөлөгдөх хүн бүрд “тэтгэмж олгоно”. Энэ мөнгийг нийгмийн даатгалын байгууллагаас буюу улс татвар төлөгчдийн мөнгөөр олгодог. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлд зааснаар, тэтгэмж авах эрх үүсч, нөхцөл нь:

  • Цэргийн жинхэнэ албанд татагдсан, эсвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан. Мөн тухайн ажилтан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон. Түүнчлэн 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэн ажлаас халагдсан тохиолдолд тухайн ажилтан нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажил олгогчоос авах эрхтэй байдаг.
  • Мөн ажилгүй байх хугацаандаа ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байдаг. 

Хуулийн дагуу 14,400 хүнд яг хэчнээн төгрөгийн ажилгүйдлийг тэтгэмж олгох вэ гэдэг тооцооллоо харуулах хэрэгтэй байна. Энэ нь төсвийн хэмнэлт болж чадах уу, үгүй юу гэдэгт хариулт болох юм. Тэгэхээр эдийн засгийн үзүүлэлтүүд нь сөргөөр харвачих эрсдэлтэй ч байж мэдэхээр.

Улстөрийн нөхцөл байдал талаасаа:

14,400 алба хаагч гэдэг нь сонгуулийн насны 40,000 гаруй мянган иргэн. МАН энэ хэмжээний сонгогчоо өөрийнхөө эсрэг тавьчихаж буй хэлбэр юм. Нөлөөлөл нь асар өндөр. Энэ тоог зарласнаар дотоодод нь эвгүй нөхцөл байдал үүсжээ. Товчхондоо боломжгүй тоог түрүүлээд мэдэгдчихсэн. Засгийн газар болоод МАН пянгаа даахгүй хэмжээний эрсдэлд орж мэдэх нь. Ямартай ч 14,400 хүний ард хамгийн багадаа 30,000 орчим монгол улсын иргэний хувь заяа байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 23, 2025 09:39

Төр үнэхээр хамгийн том, бүтээмж муутай, ашиггүй ажил олгогч болсон доо

Зочин
Зочин
6 сар 23, 2025 12:05
Reply to  Зочин

багасгаачээ наад том толгойгоо

Тогтох
Тогтох
6 сар 23, 2025 10:15

Орлогчуудад тэтгэмж өгөөд л гаргасан эргээд 3 болгоод авсан одоо цомхтгол гээд энгийн ажилчидруу дайрна энэ нэг бишээ иргэдээ ажлын байраар хангадаг сайхан төртэй болох юмсан.

Зочин
Зочин
6 сар 23, 2025 16:18
Reply to  Тогтох

Дэд захир�##� бүрт 100 орчим сая төгрөгийн тэтгэлэг өгч ажлаас чөлөөлсөн. Эргүүлээд харин ч ажлаа мэддэг, ажил хамт олныхоо сэтгэлтэй ажилладаг байсан хүмүүсийн оронд амных нь с�##�иа арилаагүй, ажил амьдр�##�аа ялгаж с�##�гаж чаддаггүй, менежер нэртэй хэдэн сугны үс чихсэн. Энэ үснүүдээ эхэлж чөлөөлчихөөд дараа нь цомхотгол ярив�##� илүү зөв шийдэл болно.

Иргэн
Иргэн
6 сар 23, 2025 10:23

Төрийн �##�бан хаагч гэхээр л яам, тамгын газар, аймаг сумын Төрийн захиргааны �##�бан хаагчаар төсөөлж байх шиг. Монгол улсын хэмжээнд нийт 370.000 орчим Төрийн �##�бан хаагчтай. Үүний 20.000 орчим нь буюу 5 хувь орчим нь Төрийн захиргааны �##�бан хаагч. Энэ бүгдийг нь х�##�аад ч төрийн �##�бан хаагчдын тоо буурахгүй. Эхлээд сургууль цэцэрлэгийн тогооч, жолооч, жижүүр манаач сантехник, цахилгаанчин гээд хувийн хэвшил хийж болох ажлыг хувьд нь шилжүүлбэл 100.000 орчис цомхотговол энэ чигээрээ урсг�##� зард�##� буурна. Дээр ашиггүй ажилладаг, хувийн хэвшил хийж болох ажлыг хийдэг ТӨХК, ОНӨХК-уудыг хувьчилсан дахиад 100.000 хүн цомхотгоно. Эхлээд хаанаас юу цомхтгох цөөлөхөө сайн судлаарай. Худлаа попроод үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хориотой нам бус, төрийн нүд чих гар хөл болсон захиргааны хэдэн �##�бан хаагчдаараа туг тахих гээд байгаа юм шиг байна даа

Зочин
Зочин
6 сар 23, 2025 10:56

Хуучин Хөдөлмөрийн хуулийн за�##�т бичсэн байна. Одоогийн хуулийн 82-р зүйлийг хараарай.

Бидоо
Бидоо
6 сар 23, 2025 11:07

Дэндүү олон давхардсан орон тоог зөвхөн олоод цомхтгох нь зөв шүү

Zochin
Zochin
6 сар 23, 2025 11:36

Засгийн газар солигдох бүртээ бүтэц нэмж, хасаж х�##�ж, сольж байдагаа хэзээ болих бэ? Яах гэж анхнаасаа нээх олон үндэсний хороо байгуулсан юм???? Яамны нэг газар хийж болох юмыг тусад нь агентлаг, хороо, институт гэх нэрээр төсөв батлуулж ууж идэж байдаг. Тэнд ажиллаж байгаа хүмүүс буруугүй тэрийг зохион байгуулж хийж байгаа дарга нар буруутай.

ггггг
ггггг
6 сар 23, 2025 11:54

Зүгээр л х�##�. Дарга анги, төрийн тусгай �##�бан хаагчидаасаа эхэл.

зочин
зочин
6 сар 23, 2025 11:57

ЦОМХОТГОЛ БОЛ АЮУЛТАЙ. ТЭР БҮРИЙ ХИЙГЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ. ЗҮГЭЭР Л ДАРГА НАРЫНХАА ТООГ БАГСАГАА. УИХ-ЫН ГИШҮҮДЭЭСЭЭ ЭХЛЭЭД ЦӨӨЛ. МОНГОЛ УЛСАД БИЕ НЬ ЭВ РҮҮЛ, НААД ЗАХ НЬ ХАМРЫН ХАНИАД ХҮРЭЭД ЭМЧ ДОМЧ РУУ ГҮЙГЭЭД БАЙДАГГҮЙ, ГАДААД, ДОТООД АЯЛЖ ЗУГААЛАХ ДУРГҮЙ, АЖЛАА ТАСАЛДАГГҮЙ, ЦАГИЙГ МАШ САЙН БАРИМТАЛДАГ, ТӨРИЙН АЛБАНД МЭРГЭШСЭН 50 ХҮН Л ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙХАД БОЛНО. МӨН БҮХ АГЕНТЛАГИЙГ ГАНЦХАН ДЭД ДАРГАТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. БҮХ ЯАМ, АГЕНТЛАГИЙН ГАЗАР ХЭЛТСИЙН ДАРГЫГ АЛБАНЫ МАШИН УНАДАГ АСУУДЛЫГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. ОДООГИЙН БАЙДЛААР БҮХ ЯАМ, АГЕНТЛАГИЙН ГАЗАР ХЭЛТСҮҮДИЙН ДАРГА НАР АЛБАНЫ МАШИНААР ГЭРЭЭСЭЭ АВАХУУЛААД, ГЭРТЭЭ ХҮРГҮҮЛЭЭД, АВГАЙ ХҮҮХДЭЭ ЗӨӨДӨГ МАШ МУУ ХАР ЖИШИГ ТОГСОН БАЙНА. ТЭГЭЭД МӨН ЭНЭ ЖИЛЭЭС ТЭТГЭВЭРТЭЭ ГАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИН ОРОН ШИНЭЭР ХҮН АВАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ МАШ ЗӨВ ЦОМХОТГОЛ МӨН. ГЭХДЭЭ ЭМЧ, ОНЦГОЙ, ЦАГДААГИЙН ГҮЙЦЭТГЭХ АЖИЛТНУУДЫГ ТЭТГЭВЭРТ ГАРАХАД НЬ ОРОН ХҮН ЗААВАЛ АВНА ШҮҮ. ХАРИН ОЦГОЙ, ЦАГДААГИЙН ОФИЦЕРУУДЫГ ТЭТГЭВЭРТ ГАРАХАД ОРОНД НЬ ХҮН АВАХ ХЭРЭГГҮЙ. АХЛАГЧ НАРЫГ ГАРАХАД ОРОНД ХҮН ЗААВАЛ АВАХ ЁСТОЙ БАЙХ ШҮҮ.

Shydrag hun
Shydrag hun
6 сар 23, 2025 12:03

Maniin songyylid yrd hoino guuj iluu orontoo bii bolgoj orson nuhduudiig halah heregtei 1 hunii ajliig 5 hun hiideg kompiter yhaj togloom tiglool unjdug ni nyyts bish deer dyygarj yadsan ih zan hund syrtaltaig yanaa

Иргэн
Иргэн
6 сар 23, 2025 12:04

Ихэнхдээ МАН-АН-Н мафиуудын томилгоо!!! Улс төрчдийн томилгоо бол бөөтжис

Зочинзочин
Зочинзочин
6 сар 23, 2025 12:20

Төрөөс зулгаахгүЙ бол үхэх гээд бай0даг юм уу. Бусдын адил хувиараа юм хийхгүй юу

Зочин
Зочин
6 сар 23, 2025 12:21

Биен тамир спортын хороо л гэхэд 79 аадхан орон тоотой 59% дарга даам�##� Дотроо дотроо 60 орчим жил болоод байсан эмнэлэгийн �##�баа ту�####�на төв болгоод Орон тооны давхард�##� үүсгэсэн .дотроо вант улстай
ЭМЧ НАРЫГ НЬ СПОРТЫН ХОЛБООДОД НЬ ӨГӨӨД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭГ НЬ УЛСЫН ХОРООНЫ МЭДЭЛД ӨГЧ ОЛОН ДАРГА НАРЫГ ЦОМОГТОГОХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
6 сар 23, 2025 12:34

Төрд энэ мэт новшнуудын суганы үс �######�ний �##�чуурууд л үлдэх нь дээ

Зочин
Зочин
6 сар 23, 2025 12:37

ТЭГЭЭД НАСАН ТУРШДАА МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТЭЖЭЭЛГЭХ ЁСТОЙ ГЭЭД БГАА ЮМ УУ? К КК

Зочин
Зочин
6 сар 23, 2025 12:39

Buur taliig n hasah heregtei

Зочин
Зочин
6 сар 23, 2025 12:51

126 өөрсдийгөө дагасан олон зөвлөх туслахаа цөөл. Намаар томилогдсон бүтээмжийн мeнeжэрүүдээ цөөл. Яамд гэдэг чинь олон жил тогтсон чиг үүрэгтэй, тангараг өргөсөн төрийн жинхэнэ а лбан хаагчид буюу Монгол төрийн цөм болдог хүмүүс

Зочин
Зочин
6 сар 23, 2025 12:52

Төрийн өмчит сургууль цэцэрлэг эмнэлэггүй бусад улс шиг болох юмуу. Тэгвэл тэгээд л төрийн а лбан хаагч багш эмч гэж байхгүй болно

Зочин
Зочин
6 сар 23, 2025 13:31

Зарим буюу Зооноз гэх мэт �##�бадуудад ажил үүргийн хуваарь давхардсан орон тоо нүсэр, тэгсэн мөртөө хийх ажил багатай, аятайхан ц�##�ин авчихдаг орон тоонууд нилээд байдаг.

Зочин
Зочин
6 сар 23, 2025 13:45

Улс төрчдийн өөрсдийн шахааны хүмүүс төрийн өмчит компаниудаар дүүрэн байдаг ш дээ тэр хүмүүс ээ гарга

tuya
tuya
6 сар 23, 2025 13:48

olon said baigaad yadagii ok

tuya
tuya
6 сар 23, 2025 13:48

olon said bgaad yadagii

Зочин
Зочин
6 сар 23, 2025 13:56

Цомхтгох нь зөв. Ард түмний нуруун дээрх ачааг хөнгөрнө .гэхдээ тансагл�##�аа багасгаснаар шүү

Зочин
Зочин
6 сар 23, 2025 14:15

Нэг удаа �##�даад, дараах он жилүүд нь ашиг болно.

Зочин
Зочин
6 сар 23, 2025 14:53

Намын ш�##�г�##�т хийгээд АНынх байж магадгүй бүгдийг х�##��##�гүй, буудчих. Тэдэнд амар амьдрах гэж санаа зовохгүй

Зочин
Зочин
6 сар 23, 2025 15:27

Хувийн хэвшилд ажилтан олдохгүй хэцүү байна. Ингэж байж ажилтан олдоно. Ажиллах хүн олдохгүй байна шдээ.

Зочин
Зочин
6 сар 23, 2025 16:12

Хамгийн түрүүнд ямар ч зорилгоо ухамсарлаагүй, яах юу хийхээ мэдэхгүй томилогдсон эргүүтсэн хэдэн менежерээ тат. Тэгэхгүйгээр цомхотгол ярих нь шууд ашиг сонирхлын зөрчил болно. Засгийн газрын гаргасан хамгийн буруу шийдвэр бол энэ хэдэн менежерийн томилгоо болсон.

Зочин
Зочин
6 сар 23, 2025 16:40

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button