Төмөр замын дээд сургууль их сургууль боллоо

Монгол Улсын Боловсролын сайдын тушаалаар Төмөр Замын Дээд Сургуулийг мэргэжлийн их сургуулийн ангилалд хамруулж Төмөр Замын Их Сургууль болголоо.
1953 онд байгуулагдсан ТЗДС нь байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл төмөр замын төрөл бүрийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж ирсэн юм. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой анхан, дунд шатны ажлын байранд ажиллаж буй нийт ажилтнуудын 80 гаруй хувь нь тус сургуулийн төгсөгчид байдаг.
Монгол Улсын хөгжилд төмөр замын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж, үндэсний төмөр замын компаниуд үүсэн хөгжиж байгаатай холбоотойгоор төмөр замын мэргэжилтэй боловсон хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа үед тус сургууль нь төмөр замын мэргэжлийн чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч байна.
Төмөр замын их сургууль нь саяхан сургалтын байгууллагын IV шатны магадлан итгэмжлэлийг 2035 он хүртэлх 10 жилийн хугацаатайгаар амжилттай авч, боловсролын чанарын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг хангасан юм.
Энэхүү магадлан итгэмжлэлийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс олгодог бөгөөд сургалт, судалгаа, удирдлага, менежмент зэрэг сургалтын байгууллагын үндсэн чиглэлийн чанарт хөндлөнгийн аудит хийж, улсын хэмжээнд шаардлага хангасан сургуулиудад олгож батламжилдаг юм.
А.ТЭНҮҮН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхсэн баас. Ямар ач холбогдолтойн. Дээд сургууль байлаа гээд юу дутсийн
TZchinii meregjil saihan.olon zaluus TZiin meregjil ezemshij bgaach garaad ajliin bairgui.tsalin gj echuuhen baga.Ideed tsadadgui olon meregjiliin bus darga nar zam deer ch alhaj uzeegui.shahaagaar orson darga naraa butsaa.7.5 terbumiin hulgaichiin hamsaatan ajlaa hgd yvj bn.TZiig meregjiliin hun l deesh tatna.Dandaa MAN taviul.meregjiliin busuud dampuuruulj duuslaa.Tsagdaad bsan hun Erteenii darga gd soliorood yvj bn.hench helj chaddagui.huurhii TZchid mini hohirch bn
Төмөр замын техникум шүү дээ. Техникумыг Дээд сургууль, Их сургууль болгож нэрийг нь өөрчлөх ямар хэрэгтэй юм бэ? Дорноговийн анагаах ухааны дунд сургуулийг бас дээд сургууль болгочихсон. Дээд сургууль нэртэй дунд сургууль төгссөн сувилагч, бага эмч нар хүн эмчилж байна гээд хүн хохироогоод явж байна шүү дээ