Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран Ормузын хоолойг хаахаас сэргийлэхийг АНУ БНХАУ-д уриаллаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ням гарагт /2025.06.22/ мэдэгдэл хийхдээ Иран Хормузын хоолойг хаахаас сэргийлэхийг БНХАУ-д уриалсан байна. Хормузын хоолой нь Хормузын хоолой нь Персийн буланг Оманы булан болон Арабын тэнгистэй холбодог нарийн усан гарц. Тус хоолой нь дэлхийн газрын тосны худалдааны хамгийн чухал замуудын нэг.

Рубио “FoX News” агентлагт хэлэхдээ “Бээжин дэх Хятадын засгийн газар энэ талаар тэдэнтэй хэлэлцэхийг уриалж байна. Учир нь БНХАУ Ормузын хоолойгоор тээвэрлэдэг газрын тосноос ихээхэн хамааралтай” гэжээ. БНХАУ нь Ираны газрын тосны худалдааны чухал үйлчлүүлэг. Бээжин тус улстай найрсаг харилцаатай юм.

Ираны төрийн өмчит хэвлэл мэдээллийн агентлаг ахлах албан тушаалтай хууль тогтоогчийг иш татан мэдээлэхдээ Ираны парламент Ормузын хоолойг хаахыг дэмжсэн гэжээ. Гэхдээ хоолойг хаах эсэх эцсийн шийдвэрийг Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргана гэдгийг хэвлэл онцолсон байна.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button