НИЙГЭМНийгэм мэдээ

ДАШТ-ий мөнгөн медальт К.Ёолкод автомашин бэлэглэжээ

Унгар Улсын Будапешт хотод болсон насанд хүрэгчдийн Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард зохион байгуулагдаж манай улсаас тамирчин К.Ёолк 60кг-ийн ангилалд хүрэл медаль хүртсэн билээ.

Тэгвэл түүний гаргасан амжилтыг урамшуулж "Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ болон "Таванбогдын бүргэдүүд” клуб хамтран автомашин бэлэглэсэн байна.

Нэмэлт: К.Ёолк нь ОХУ-ын Хабаровск хотод болсон олон улсын тэмцээнээс мөнгө медаль, жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медаль, дотоодын цуврал тэмцээнд хоёр түрүүлж, хоёр хүрэл медаль, самбо бөхөөр өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медаль, Азийн аваргын хүрэл, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медаль, насанд хүрэгчдийн УАШТ-аас алт, хошой хүрэл медаль хүртэж байжээ. Ийнхүү тэрээр саяхан болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медалиа хүртэж ирээдүйтэй тамирчин гэдгээ жүдо бөх сонирхогчид болон үзэгч олонд батлан харуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 23, 2025 16:39

Хүрэл

Back to top button