С.Гэндэнжамц: Бэлдээгүй сурагч, туршлагагүй багшид л ЭЕШ-ын материал хүнд санагдсан байх

"ЭЕШ-ын материал хүнд байсан, сурагчдын бэлдэж байсан агуулгатай тохирсонгүй, сургалтын агуулгаас ангид зүйлс багтсан" зэрэг шүүмжлэл олон нийтийн дунд өрнөж буй. Иймд тус шалгалтын агуулга, даалгаврын чанар, олон нийтийн дунд үүсээд буй эргэлзээтэй агуулгуудад хариулт авах зорилгоор Боловсролын Үнэлгээний Төвийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцтай ярилцлаа.
Ярилцлагын эхэнд тэрбээр "Шалгалтын материал хүнд, хөнгөн байна гэдэг бол хүүхдийн гүйцэтгэлээр тодорхойлогддог зүйл. Гүйцэтгэлийн дараа бүх хүүхэд хангалтгүй оноо авч, унаснаар сайн болон муу сурлагатай нь ялгарахгүй бол шалгалтын материал хүндэдсэн гэж үздэг л дээ.
Цаанаа тестийн хариултын онолоор зохицуулагддаг. Шалгуулагч хүүхдүүд тухайн даалгаврыг хэдэн хувьтай гүйцэтгэж байгаагаас шалтгаалан сайн, муу, дунд зэргийн даалгавар гэж үнэлэгддэг л дээ. Гэтэл манайд субьектив хандлага л явж байна. Сайн, олимпиадын өндөр түвшинд бэлтгэгдсэн хүүхэд болон багшид Элсэлтийн шалгалтын материал хөнгөн санагдана. Харин дөнгөж их сургуулиа төгсөөд ажлын байран дээрээ гарч байгаа багш болон элсэлтийн шалгалтдаа ач холбогдол өгч бэлдээгүй хүүхдүүдэд л хүнд харагдана. Ийм л харьцангуй ойлголт яваад байна.
Ямар хугацаанд хэдэн онооны, хэдэн даалгавар, ямар төрлийн даалгаврууд орохыг бльюпринтээр зохицуулаад явж буй. Энэ нь нормал тархалттай, хонхон загвараар тодорхойлогддог.
Элсэлтийн шалгалт өөрөө уралдаант шалгалт шүү дээ. Хэт хөнгөн даалгаврууд орох юм бол бүх хүүхдүүд гүйцэтгэчихдэг. Гэтэл аль сургууль ямар хүүхдүүдээ авах юм бэ гэдэгт асуудал үүсдэг. Харин хэт хүнд болчих юм бол бүх хүүхдүүд тааруу өгчихдөг. Энэ үед бас л сайн муугаараа хэрхэн ялгарч сургуульдаа элсэх вэ гэдэг асуудал үүснэ. Тиймээс уралдуулах зорилгоор хөнгөн, дунд, хөнгөн шатны даалгавруудыг нэгтгэн материалаа бэлтгэдэг" гэв.
-30 багш нийгмээс тусгаарлагдаж, цагдаагийн хяналт дор бидний зөвлөмжөөр материал бэлтгэсэн-

-Нийт арван хичээлийн элсэлтийн шалгалт явагдаж дууслаа шүү дээ. Бүх агуулга сургалтын хөтөлбөрөөс орж ирсэн үү?
-Тийм гэж баталгаатай хэлж чадна. Учир нь Элсэлтийн шалгалтын материал боловсруулалт дээр нийт 30 хүн ажилласан. Хичээл бүр дээр хоёр багш боловсруулах, нэг нь хянах байдлаар. Бүтэн сарын хугацаанд нийгмээс тусгаарлагдаж, цагдаагийн хяналт доор ажилладаг юм.
Ингэхдээ Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс гаргасан багшийн заадаг сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдээр хангаж, бльюпринт дээрээ энэ бүлэг сэдвээс тодорхойлсон хүндрэлийн түвшинтэй даалгавар бэлтгээрэй гэдэг чиглэлээ өгдөг л дөө. Нэг талаараа захиалга гэсэн үг.
Элсэлтийн шалгалтын асуултыг харахад нэг өгүүлэмж, асуулт мэт харагдах боловч үүний цаана даалгаврын дэлгэрэнгүй гэдэг зүйл агуулагдаж байдаг. Дэлгэрэнгүйд тухайн даалгаврыг танин мэдэхүй ямар түвшнийг болохыг тодорхойлдог. Ингэхдээ сэргээн санах, цээжилснээ хариулах, ойлгох, хэрэглэх, анализ, дүгнэлт гаргах эсвэл бүтээлч түвшнийх болохыг харуулдаг.
Мөн суралцахуйн зорилт үүн дээр яригддаг. Энэ нь багшийн зааж буй хөтөлбөрийг хэлж буй. Багш ямар түвшинд хүүхдэд эзэмшүүлнэ гэсэн, сурах бичигт яаж орсон, сурагчид хичээлийнхээ орчинд ямар даалгавруудыг ажилладаг байсан гэх мэт бүхий л зүйлсийг харгалзан үзсэний дараа эл даалгавар бий болдог. Тиймээс үзээгүй агуулга орж ирсэн гэх ойлголт байхгүй. Үзээгүй даалгавар, агуулга гэж ярьж л байгаа бол багш заагаагүй л гэсэн үг. Угаас бид сургалтын хөтөлбөрөөс хазайж болохгүй.
-Буриад аялга бүхий үгсийг тайлбарлах, Б.Лхагвасүрэн зохиолчийн "Тамгагүй төр" жүжгийн хэсгээс орж ирсэн нь сургалтын хөтөлбөрөөс ангид байсан тухай багш, сурагчид илэрхийлээд буй шүү дээ. ЕБС-ын сурах бичигт дээрх агуулгууд багтсан байдаг уу?
-Нутгийн аялгууны үг хэллэг, тайлбар толь бол наймдугаар ангийн Монгол хэл, Уран зохиолын сурах бичигт нь багтсан агуулга. Сургалтын хөтөлбөрт нь эл агуулга 4-6 цаг орохоор төлөвлөгдсөн байдаг л даа.
Харин "Тамгагүй төр" жүжгийн тухайд 11 дүгээр ангийн Уранзохиол хичээлийн сурах бичигт бий. Заавал унших зохиолынх нь нэг гэсэн үг. Тухайн зохиолыг илэрхийлэх, гол хэсгээс нь эшлээд даалгаварт багтаасан байх жишээтэй.
Шалгалт дууссаны дараа "тэр номд энэ хичээл багтсан байна лээ" гэж хүүхдүүд олон нийтийн сүлжээнд бичсэн байна лээ. Магадгүй, багш сурагчид сурах бичгийн агуулгатайгаа бүрэн танилцаагүйгээс энэ тухай ярьж байгаа байх.
-Өөрийнх нь гүйцэтгэж буй шалгалтын хувилбар хүнд, хажуугийн хүүхдийн материал хөнгөн юм шиг санадаг. А,В хувилбарын бодлогыг эхэлж бэлдээд бусад хувилбарыг тэр хоёроос жишээлэн бэлддэг. Тиймээс хүнд, амархан гэж харьцуулах зүйлгүй л гэсэн үг.
-Өөрийнх нь гүйцэтгэж буй шалгалтын хувилбар хүнд, хажуугийн хүүхдийн материал хөнгөн юм шиг санадаг. Угтаа А,В хувилбарыг эхэлж бэлдээд, бусад хувилбарыг тэр хоёроос жишээлэн бэлддэг учир чанарын ялгаагүй-

-Математикийн хичээлд жишээ 1000 бодлогыг нээлттэй тавьсан. Энэ нь шалгуулагчдад нэг талаараа жим болж, нөгөө талаараа шалгалтыг хялбар сэтгүүлсэн шиг санагдлаа. Хүүхдүүдийн зарим нь "тэр 1000 бодлогоосоо орж ирээгүй" гэх.
-Нээлттэй тавьсан 1000 бодлогод түвшин болгоны агуулга багтсан. Тухайн бодлогуудыг бодох аргачлалыг мэдчих юм бол төстэй, өгөгдлийг сольсон бодлогуудаар шалгалтаа авна гэж байршуулахдаа мэдэгдсэн. Зарим сургалтын байгууллага, багш, сурагчид чиглэл, баримжаа авсан учир баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ жил математикийн шалгалт дээр өндөр оноо авсан хүүхдүүд нэмэгдсэн. Энэ нь нээлттэй байршуулсан 1000 бодлогын нөлөө ч байж мэдэх юм.
Гэхдээ бид цаашид бусад хичээлүүд дээр ч жишиг бодлого, агуулгуудыг нээлттэй байршуулах нь сурагчдад юуг шалгуулах гэж байгаагаа урьдаар мэдэх давуу талтай хэмээн харж байгаа.
Харин нийт массыг харахад дундаж оноо доошилсон үзүүлэлттэй. 2023 онд ЭЕШ-ын анхны оноо 26 байсан. Гэтэл 2024 онд 24, энэ жил 20 руу унасан. Энэ нь 100 онооноос авсан үнэлгээ гэсэн үг.
Энэ үзүүлэлтээс хоёр дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, хүүхдүүд сурах бичгийнхээ агуулгын хэмжээнд хангалттай хэмжээнд бэлдэж, тэр мэдлэгээ эзэмшиж орж ирэхгүй байна. Хоёрдугаарт, Шалгалтын материал хэт хүнд орж ирснээр дундаж үнэлгээг доошлуулсан байж болзошгүй. Үүнийг манай судлаачид болоод судалгааны байгууллагууд дүгнэлт, судалгааг хийх шаардлагатай байх. Манай байгууллага бол байгаа нөхцөлийг л шалгаж мэдээлэх чиглэлтэй.
-Багш, сурагчид "хүнд байна" гэх зоргоор ЭШ-ын агуулгыг хөнгөрүүлж болохгүй байх тийм үү.
-Элсэлтийн шалгалтын сургалтын чанарт хамгийн их нөлөөлж буй зүйл бол тест, даалгаврууд. Сүүлийн жилүүдийн үр дүнг ажиглахад ЭШ-ын даалгаврын чанар сайжрах тусам багш түүнд хүрэхийн тулд хүүхдүүдээ сайн бэлтгэж, амжилт үзүүлээд буй. Харин элсэлтийн шалгалтыг хөнгөрүүлэх юм бол сурлагын түвшин, мэдлэгийн чанар доошилдог. Маш энгийн стандарт шаардлага л юм.
-Шалгалтын материалыг сонгогдсон 30 багш нийгмээс тусгаарлагдан чамбай хийсэн тухай дээр дурдсан. Гэхдээ шалгуулагч хүүхдүүдийг дунд А,В хувилбар амархан бусад нь хүнд байлаа гэх.
-Хүүхдүүдийн дунд хэзээнээс нэг нийтлэг хандлага байсаар ирсэн нь энэ удаа мөн л ажиглагдаж байна. Өөрийнх нь гүйцэтгэж буй шалгалтын хувилбар хүнд, хажуугийн хүүхдийн материал хөнгөн юм шиг санадаг. Математикийн хичээлийг жишээ татан ярихад А,В хувилбарын бодлогыг эхэлж бэлдээд бусад хувилбарыг тэр хоёроос жишээлэн бэлддэг. Холих байдлаар. Тиймээс хүнд, амархан гэж харьцуулах зүйлгүй л гэсэн үг.
-Өмдний тэлээнийхээ ард, гутлын уландаа утас авч орж баригдсан долоон тохиолдол гарсан. Харамсалтай нь оноогоо тэглүүлээд, шалгалтын байрнаас хөөгдсөн-

-Долоон шалгуулагч гар утастай орж, баригдаж шалгалтаас гарсан гэж дуулсан. Бусад байдлаар зөрчил хэр их гарав?
-Энэ жил 40 мянга гаруй шалгуулагч оролцлоо. Улсын хэмжээнд 50 шалгалтын байр бэлтгэж, шалгалтаа явуулсан. Шалгалтын үеэр юу ажиглагдсан бэ гэхээр, хайнга хандаж цаг тулган гүйж ирэх, бичиг баримтаа гээж, үрэгдүүлэх тохиолдол цөөнгүй гарсан. Ямар нэгэн байдлаар тэвдэж сандарснаар болж анхаарал бүрэн төвлөрөхгүй байх, шалгалтын байранд ухаан алдах ч байдал үүссэн. Тиймээс цагийн зохион байгуулалт, хувийн бэлтгэлдээ дараачийн шалгуулагчид хянамгай хандах шаардлагатай байна.
Гар утас авч шалгалтын байр руу орсон тохиолдол долоо бүртгэгдсэн. Угтаа шалгалтын төв рүү нэвтрүүлэхдээ металл илрүүлэгч хэрэглэсэн ч гутлынхаа улавч хэсэгт нуух, тэлээнийхээ ард хавчуулж орсон байсан. Улмаар хэрэглэхийг завдсан үедээ шалгагч багшид баригдаж шалгалтаас хөөгдөж гарсан. Угаас ангид цөөн хүүхэд суудаг тул хуулах оролдлого хийх ямар ч боломжгүй шүү дээ.
-Олон улсын шалгалтын оноонуудтай ЭЕШ-ын дүн оноог дүйцүүлдэг шүү дээ. Гэтэл Монголын ЭЕШ хүнд байна гэх асуудал хөндөгдлөө.
-Дүйцүүлж дүгнэдэг болоод гурван жил болж байна. Заавал ЭЕШ-ыг хүлээхгүйгээр олон улсын шалгалтуудыг өгч айдсаа орхиж, тэр оноогоо гадны улсуудын болоод дотоодын их сургуулиудад ашиглах боломжийг хангаж өгсөн.
Цаашид анхаарах нэг асуудал үүн дээр гарч ирсэн. Энэ нь олон улсын нэршлээр авагдаад буй тэдгээр шалгалтуудын чанар, даалгаврын хүндрэл нь хэр түвшнийх болохыг судлах шаардлага гарсан. Хөнгөн шалгалт өгчхөөд өндөр босготой шалгалтын үнэлгээтэй дүйцүүлээд байж болох шүү дээ. Тиймээс дүн шинжилгээ хийж аль шалгалтын оноо манай ЭЕШ-тай дүйцэхийг гаргаж ирэх хэрэгтэй.
-Шалгалтын хариу унших машинуудад гэмтэл, саатал байсан уу. Оноо зөрүүтэй гарч байгаа талаар яригдаж байна. Мөн харандаа, цаас шаардлагад нийцээгүй гэх юм.
-Олон улсад баталгаажсан машинууд шалгалтын материалыг уншиж, оноог гаргасан. Бид шалгалтын өмнө хэд хэдэн удаа туршилтын журмаар ажиллуулж шалгахад ямар ч саатал гараагүй. Харин хүүхдүүдийн дунд машин буруу уншлаа гэх нь дутуу эсвэл илүү будсан л асуудал гардаг.
Харандаа цаасны асуудал дан ганц энэ жил яригдаж байгаа асуудал биш. Жил бүрийн шалгалтаар хөндөгддөг. "Өөрсдөө авч ирж шалгалтдаа орно" гэдэг л дээ. Гэхдээ түүнийг нь зөвшөөрчихөөр зориулалтын бус, машинд уншигдахгүйг аваад ирдэг л дээ. Тиймээс жигд байх нь зөв гэдэг дээрээ тогтсон. Харандаа цаас асуудалтай эсэхийг үзмээр байгаа бол манай байгууллагын үүдний хэсэгт байршуулсан байгаа. Туршихад нээлттэй.
-БҮТ-д цөөнгүй өргөдөл гомдол ирээд байгаа тухай өглөөний хэвлэлийн хурал дээр дурдсан шүү дээ. Хэчнээн өргөдөл гомдол ирсэн, дийлэнх нь ямар асуудлаар хандаж байна вэ?
-Тоон мэдээллийг баасан гарагт танилцуулах боломжтой. Яагаад гэвэл Элсэлтийн шалгалт дууссаны дараа ажлын таван хоногт шалгуулагчдаас өргөдөл гомдлыг авч, шийдвэрлэж, танилцуулдаг. Дийлэнх нь материал уншиж буй машинд итгэхгүй байна гэх гомдол ирдэг. Иймд ажилласан материал болоод хариу зэргийг тулгаж, оноожуулан өөрсөд нь харуулдаг. "Гомдлын мөр" гээд л ирдэг гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За бүх хүүхэд бэлдэж л орно биз дээ өөрсдөө нятлаж ажлаа хий! Түмний хүүхдүүд хохирох ёсгүй
Эцэст нь бүгд өөрсдийгөө өмөөрөх юм даа өчнөөн хүүхдийн хувь заяагаар тоглочихоод.Нэртэйгээр нь өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хүүхдүүд ЭЕШ өгнө гээд зарлав�##� таарна тэд туршлагатай сайн багш нараар хичээл за�##�гаад ардын сургуулиудын хүүхдүүд дөнгөж төгссөн туршлагагүй багшаар за�##�гаж бгаа гэж ойлгогдлоо наад тэнэг яриануудаа болиочээ
Багш нар нь ш�##�г�##�тын бодлогоо 90минутад бодож чаддаггүй нь үнэний үнэн шүү энэ үнэнийг багш нар өөрсдөө хэлдэг
Бэлтгэлгүй хүүхдүүд оноогоо голохгүй тэнэгээ бэлдсэн маш сайн бэлдсэн нь �##�даа оноог олж харна гомдолтой бнашдээ логикоор бодоод үз
тэр харандаа тестний маягтаа боловсронгуй болголдоо. харандаа нь будагдахгүй эсвэл хэт зөөлөн б�##� заваараад тэрнээс болж оноо �##�даж байгаагаа ярихгүй сонин гар вэ
Манай намаг хамгийн сайхан гэдэг шиг яриа болжээ. Бусад улсын ш�##�г�##�тыг одоо судлая ч гэх шиг. Хувь тэнцүүлсэн тэтгэр асуу ан нь зөв ч гэх шиг. Одоо 18 хүүхдүүд 65 нас хүрэх үед 2072 онд л хэрэг болох байхдаа. Ер нь түүнийг хүүхэд мэджх ч шаардлагагүй зүйл шүү дээ. Нэмж хэлэхэл харндаа б�##�луурын шахаанаасаа с�##�ах дургүй юм байна гэж ойлоолоо
Үнэн дүп гар юмаа. Зүгээр л өөрийгөө өмгөөлсэн яриа болжээ. Авах юм нэг ч �##�га, логиктой, учир зүйн үүднээс тайлбарласан зүйл �##�га
Bitgi huts. Chi uuru uguud uzehimu. Amidraltai sudalgaatai bai
Тэнэг минь өмнөх он жилүүдэд ийм олон хүн ш�##�га лтын т�##�аар хэл ам хийдэггүй байсан шүү. Энэ жил Мат дээр гэхэд 38 хүүхэд л дээд оноо авсан эд нар бэлдсэн болоод бусад 99.5% буюу 28мянга 700 аад хүүхэд бэлдээгүй болж таарав уу. Эдгээр сурагчдын багш нар нь огт хичээл заагаагүй болж таарлаа юу. Хамар доор ам хагархай гэдгээр өөрийгөө өмөөрөхдөө баримжаатай ярь. Ажилд ингэж хандах чинь бидний ирээдүйг сүйд хийж байна.
Өөрийнхаа авч буй ш�##�г�##�таа ч мэдэхгүй хүн байна шүү дээ. Ерөөсөө хүнд биш гэж хэлээд тийм гарчиг өгч ярилцлага хийчихээд Одоо олон улсын бусад ш�##�г�##�тыыг судлая ч гэх шиг. Тэгсэнээ маш логикгүй ОУ-н хөнгөн ш�##�г�##�т өгөөд байж магадгүй, тэгээд хүнд ш�##�г�##�ттай дүйцүүлж байж магадгүй ч гэх шиг. НААД МАЛ чинь ӨӨРӨӨ ШАЛГАЛТ ХҮНД БАЙНА гэдгээ энэ өгүүлбэрээрээ нотлоод байна шүү дээ. тэгсэнээ хөнгөн ш�##�г�##�таа ч гэх шиг. 1/ХАрандаа б�##�луурын шахаанаасаа наад м�##� чинь с�##�ахгүй юм байна. 2/Хувь тэнцүүлсэн тэтгэвэрийг 18 настай хүүхдээс асуух юм. 47 жилийн дараа 65 хүрэх үед 2072 онд хэрэг болбол болох байх. Тэр үед хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж байгаа ч үү үгүй ч үү. Тийм зүйл асуучихаад Зөв юм асуусан ч гэх шиг. 3/БИдний багад л үзэх зүйлгүй Монгол кино үзсээр гол дүр хэлдэг үгийг цээжилдэгсэн. Одоо тийм биш шүү дээ. Тэгэхэд жүжгийн лүрийн үг асууж байх шиг. Тэрийг мэдэхээр яг яах юм бэ? Ямар үр дүнд хүрэх вэ? гэхээр таг. Энэ хүний яриад ямар ч логик �##�га, сайн уншв�##� дотроо зөрчилтэй яриа өгчээ.
ih hutsaj oorsdiigoo hamgaalah ymdaa