Хэргийн мөрөөр: О.Тэмүүлэн аав болон Б.Баатарын хамт орлогоо нотолсон ч бөгжний үнэ тогтоохоор 30 хоног сунгажээ

Хураангуй:
- Орлогоо нотлуулахаар Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ, О.Тэмүүлэн нар мэдүүлэг өгсөн.
- О.Тэмүүлэнгийн орлогын эх үүсвэр нотлогдсон
- Орлого нотлох шалгалтын ажиллагааны дүнг АТГ баяр наадмаас өмнө танилцуулна.
Дэлгэрэнгүй:
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээний асуудал газар авч, төв талбайд залуус “Огцрох амархан” уриатай жагсаалыг 20 гаруй хоногийн турш зохион байгуулсан. Түүнийг орлогоо нотлохыг шаардсан хэсэг ч байсан юм.
Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон. Ингэж жагсагчдын уриалга үр дүнд хүрсэн ч орлого нотлох асуудал нь үргэлжилж байна. Энэ бол хуулийн байгууллагаас шалтгаалах асуудал.
Иймд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлогоо нотлох асуудлыг эргэн сануулж, шалгалтын ажиллагаа хэрхэж буй талаарх мэдээллийг олон талын эх сурвалжаас зэрэгцүүлэн тодрууллаа.
-Өмнөх үйл явдлыг сануулах нь-
Найз охиндоо брэнд цүнх, бөгж авч өгснөөр аавыгаа Ерөнхий сайдын суудлаас буухад томоохон нөлөө үзүүлсэн О.Тэмүүлэн орлогоо нотлуулахаар сарын өмнө Лондон хотоос Монголд ирсэн. Мэдүүлгээ ч өгсөн.
Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийг хүү болон хадмуудын хамт шалгах, орлогыг нь нотлох хүсэлтийг иргэн Ц.Лут-Очир АТГ-т өнгөрсөн тавдугаар сарын 13-нд ирлүүлсэн байдаг. Улмаар холбогдох хүмүүсийг шалгаж эхэлсэн.
Тиймээс О.Тэмүүлэн өнгөрсөн сарын 21-нд Монгол Улсад ирж, АТГ-т мэдүүлэг өгөөд байгаа. Мөн бусад холбогдох хүмүүсээс баримт материалуудыг гаргуулан авч, байцааж, Ерөнхий сайд асан Л.Оюун-эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж эхэлсэн.
Эдгээр шалгалтаар нотлогдсон зүйлсийг АТГ хуулийн дагуу сунгасан 30 хоногтоо багтаан мэдээлэх ёстой. Энэ хугацаа нь ирэх сарын дунд үеэр дуусах чигтэй байна.
-Орлого нотлох шалгалтын ажиллагаа юу болов-
АТГ шалгалтыг албан ёсоор өнгөрсөн тавдугаар сарын 23-наас эхэлж шалгасан.
Бидэнд олдсон мэдээллээр, орлого нотлохтой холбогдуулан Б.Баатар 12 удаа, О.Тэмүүлэн зургаан удаа биечилж, Л.Оюун-Эрдэнэ нэг удаа утсаар мэдүүлэг өгчээ. Мөн А.Амундра нарын бусад хүмүүс ч мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байна.
Үүгээр О.Тэмүүлэн нь “Хэро энтертаймент” компанитай хамтарч, өөрийн компаниар орлого олсон нь нотлогдсон гэгдэж буй аж. Б.Баатарын хувьд зургаан жилийн турш 6.8 тэрбум төгрөгийн орлого олсноо бүрэн нотолжээ.
Гэвч АТГ шалгалтын ажиллагааг 30 хоногоор сунгаад байгаа.
Үүнийг О.Тэмүүлэнгийн найз охиндоо авсан бөгжний үнэ тогтоох машиныг гаднаас ирүүлж, шалгахаар болсонтой холбон тайлбарлаж байгаа аж. Угтаа О.Тэмүүлэн сүйн бөгжөө монголоос авсан бөгөөд үнийг дэлгүүр нь нотолж болох байжээ.
Нэг талаас бөгжний үнийг нотлох гэж байгаа ч шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж байхтай зэрэгцэн "Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадлаа" гэж мэдэгдэх нь утгагүй байдал үүсгэнэ. Иймд улс төрийн шалтгаанаар шалгалтын ажиллагааг 30 хоног сунгасан гэж мэдээлэх хэсэг ч байгаа юм.
Мөн Соёлын яамнаас хэрэгжүүлсэн "Go mongolia" хөтөлбөрийн хүрээнд сайд асан Ч.Номинг О.Тэмүүлэнгийн контент үйлдвэрлэдэг компанид давуу байдал олгосон гэх мэдээлэл түгээд буй.
Тэгвэл шалгалтын явцад сайд асан Ч.Номин болон "Go Mongolia"-тай холбоотой сэжүүр гараагүй. Тиймд АТГ уг асуудлаар Ч.Номин сайдаас мэдүүлэг аваагүй байна.
-О.Тэмүүлэнгийн орлогын эх үүсвэр-
Шалгалтаар О.Тэмүүлэн өөрөө энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай. Тэрбээр өөрийн компаниар аав Л.Оюун-Эрдэнийнх нь 50 хувь эзэмшдэг “Хэро энтертайнмент”-тай хамтарч ажилладаг гэдгээ нотлуулж буй аж.
Тэгэхээр түүний орлогын эх үүсвэр нь өөрийн байгуулсан компаниараа “Хэро энтертайнмент”-тай хамтран хийсэн төслөөс улбаатай болж таарах бололтой.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ХОМ-д "Хүлэг контент" гэх компани бий. “Хүлэг контент” нь 2016 онд байгуулагдсан. Бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компани бөгөөд захирлаар нь түүний гэргий Б.Туул ажилладаг.
Мөн Л.Оюун-Эрдэнэ "Миний том хүү студийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой, тэр чиглэлээр юм хийдэг" гэж мэдэгдэж байсан. Энэ хүрээнд opendata нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд, хүү О.Тэмүүлэнгийнх нь нэр дээр "Хүлэг контент энтертайнмент" гэх компани бүртгэлтэй байдаг.

Тус компани нь,
- Уран сайхны болон баримтат кино хийх
- Гэрэл зураг авах үйлчилгээ
- Дуу, дүрс, бичлэг хийх зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
О.Тэмүүлэнгийн хувьд, 2021 онд Шинэ Эрин олон улсын сургуулийг төгссөн ч дотоодын их сургуульд суралцаагүй. Өнгөрсөн өвлөөс АНУ-ын Харвардын их сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдан суралцаж буй. Харин энэ зуурт буюу 2024 оны зунаас энтертайнмент салбарт хүч үзэж, хувиараа гэрэл зургийн студи ажиллуулдаг залуустай ч танил болжээ. Тус салбарынхан О.Тэмүүлэнг 2024 оны есдүгээр сараас мэддэг болсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүлэг контент энтертайнмент 2025-04-1 нд үүсэн байгуулагджээ. Өөрөөр хэлбэл асууд�##� болсноос хойш.
JUJIG
энэ хүү нь �##�бан ёсоор өрх тусгаарлаж ту�####�а гараагүй бол хуулиараа Оюунэрдэнийн ХОМд орлогоо мэдүүлж байх учиртай. тэгээгүй бол хууль зөрчсөнд тооцох ёстой шүү. АТГ манийгаа энэ чиглэлээр айхтар ш�##�гадаг тогтоодог тул хууль жигд үйлчлэх ёстойг сануулья
тухайн үедээ нотдлож чадаагүй байж, 2 сарын дараа боль доо
Өгөөмөр сайн охин, хадам аваа ерөнхий сайдын суудлаас буулгачихдаг, Оюун-Эрдэнийн гэр бүл энэ шун�##�тай хүүхнээс болж их зовох байх даа, хөөрхий гэж...
энэ юу вэ ? онигоо юу ? :))
Новш юмаа. Дандаа утсаар мэдүүлэг авдаг нь яаж байгаан хаха. Илрүүллээ юу? #АТГ нь хүчтэй, үнэн, шудрага, хариуцлагатай байж гэмээ нь авилг�##� устана. Сая айсандаа байгуулжээ дээ компаниа. Компани бүр ингэж мөнгө олдог бол Монголд гуйлгачин үгүй болно????????????
Соёлын яамны дансаар идчихжээ
Б�##�агтай бэр баахан хүнийг хулгайн хэрэгт хийхнээ
Эх үүсвэр нь төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийнх байжээ?
Хүүхдүүдийнхээ толгойг эрдмээр цэнэглэх нь хаана хаанаа бусдын зууш болохоос сэргийлнэ. Гэхдээ 5мянган $-ын цүнхэнд атаархаж 1 сар жагсаж байхаар Солонгос явж ажлаа сайн хийж 1сард наад мөнгөө өөрөө олох т�##�аар бодвол яасан юм?
Заа танайханы солиорол бна..Эбий.мсs..удаанжарг�##� сайханб�##�аг гэхчилэн бүх олигархмуд блон мафи хулгайчуудтай гаа эвлэрчихэд брэнд үнхэнд атаархагчид өсөхийнмөлөнгөа дарж үзвэлмүз.Эс тийм бол өөрсдийнхөө хлроорондоо орж агадагнаж атаархаадиүхээцгээил гнж хэлье.Хоосон толгой хөндий цээжтэнгүүд өтсан жижишэрсэн тархитаы гээлтэй.
.Солиорол.я,хнн ч хвьч гнсэникүйлээ яаж тйгээд л авч л таараа шүү дээ
....ИХ НАЯД.ТЭР БУМ ..СЭТГЭШГҮЙ.ГЭЖ ТООЦОО ХИЙДЭГ ОЛИГАРХИУДАА ХЭЛЖ МЭДДЭГГҮЙ ..20000САЯААС ЦААШ ТОО МЭДЭХГҮЙ..ХООСОН ТАРХИТАНГУУД Ч БОЛ ДОО..УУРХАЙ УУРХАЙГААР УУЛ УСААРнь ЗАРСАН ХЭДТЭЙ ГЭЭ..ЭБИИ.МУУХАЙ БИЛЭГ.ОД.ОД ЖАРГАЛ МСs гээд ярихгүй бгаа блохоор ТИЙМ ТЭДНИЙХЭНИЙ ГАР ХӨЛ БУУНЫ НОХОД ГАР ХӨЛҮҮД ГЭНЭГЭХ БИЗДЭЭ...ИЛТ ЛБНА ШҮҮ..ДЭЭ...ГАЛЗУУЧУУД ЗҮГЭЭР Л �######� АМАА ХАМХИ..ЗА
Интертаймент хийсэн нэртэй гуйлгачингууд энэ жижиг зах зээлд хаанаасаа ингэ их орлого олоод байна аа? Худ шүү худ.