Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил, Иран гал зогсоох болсныг Трамп зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израил, Иран бүрэн гал зогсоож байгааг мэдэгджээ. Иран Катар дахь АНУ-ын бааз руу пуужингууд харваснаас хэдэн цагийн дараа Трамп ийм мэдэгдэл гаргасан байна. Ираны албан тушаалтан Техран гал зогсоох тохиролцоог зөвшөөрсөн гэж “Reuters” агентлагт мэдэгдсэн бол Израил одоогоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Хэдийгээр Ираны албан тушаалтан гал зогсоох тохиролцоог зөвшөөрсөн гэж мэдэгдсэн ч Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи X дээр мэдэгдэл хийхдээ одоогийн байдлаар тохиролцоонд хүрээгүй гэжээ.

Цагаан ордны ахлах албан тушаалтан хэлэхдээ Иран дахин халдлага үйлдэхгүй бол Израил гал зогсоохоор тохиролцсон гэж хэлсэн байна. Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярьж хэлэлцээг зуучилсан гэж тэр албан тушаалтан хэлсэн юм. Харин Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани Ираны албаны хүмүүстэй утсаар ярихдаа Техраныг гал зогсоохыг зөвшөөрүүлсэн гэж нэгэн эх сурвалж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
6 сар 24, 2025 10:17

АНУ, Израйль 2 Иранд хийсэн гэнэтийн дайнд Иран улсад ийнхүү ялагдсан байна. Дэлхий нийт АНУ, Израиль гэх дайны холбоотонгууд бие биенээ 12 хоногийн турш удт�##� бөмбөгдөж, пуужин харв�##�цсний дараа Иран улс руу Израиль, АНУ ын хуурай замын цэрэг орох ёстой байсан. Урьд нь Ирак, Кувейт руу хуурай замын цэрэг орж дэглэмийг чөлөөлөх үйл ажиллагаа явагддаг байсан. АНУ Энэ байдлаас харахад Иран улсын Батлан хамга�##�ах чадвараас ихэд хулчийсан үйл явд�##� боллоо гэж ОУлс үзэж байна.

Дэл
Дэл
6 сар 24, 2025 10:34

Ираны гадаад хэргийн сайд Москва ниссэн тэнд Оросуудын дэмжлэг авч чадаагүй юм байна даа

Холбоотой мэдээ

Back to top button