НИЙГЭМНийгэм мэдээ
Комбат бөхийн Азийн аваргаас манай улсын тамирчин мөнгөн медаль хүртлээ

Хилийн цэргийн 0277 дугаар ангийн сургалтын ахлах офицер, ахмад, Э.Адъяа 2025 оны зургаадугаар сарын 22-23-нд Япон улсын Саятама хотод зохион байгуулагдсан Комбат бөхийн 9 дахь удаагийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, -74 кг жинд мөнгөн медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд 11 улсын 120 гаруй тамирчин оролцож, Япон, Солонгос, Узбекстан улсын бөхчүүдтэй хүч үзэн барилдсан юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.