ГадаадГадаад мэдээ

Галт ууланд сураггүй болсон жуулчин хаднаас унаж нас барсан байжээ

Индонезийн Ломбок арлын Ринжани галт ууланд авирч яваад сураггүй болсон бразил жуулчин амиа алджээ. 26 настай Жулиана Маринс Бямба гаригт сураггүй болсон. Эрэн хайх, аврах ажиллагааны хүрээнд нисгэгчгүй онгоц хөөргөж түүний цогцсыг олсон боловч цаг агаар, газар нутгийн нөхцөл байдлаас болоод тэр дор нь очиж авч чадаагүй аж.

Бразил жуулчин Ринжани уулын тогооны ойролцоох хадан цохионоос унаж амиа алдсан байв. Цогцос 600 метрийн гүнд унасныг гурван аврагч гаргаж иржээ.

Жулиана Маринсын инстаграм хаягийн дагагчийн тоо түүнийг сураггүй болсноос хойш огцом өсч, 1.5 сая давсан. Тэрбээр Индонезид ирэхээс өмнө Тайланд, Вьетнамаар тойрон аялсан бичлэгүүдээ инстаграмдаа хуваалцсан байжээ.

Ломбок арал нь үзэсгэлэнтэй наран шарлагын газар, өтгөн ногоон байгууламжаараа алдартай аялал жуулчлалын бүс юм. Тус арал дээр орших Ринжани галт уул нь Индонезийн хоёр дахь өндөр галт уул ба аялагч жуулчид орчин тойрны дүрслэлийг 360 градусаар бүрэн тольдохын тулд Ринжани уулыг зорих нь элбэг байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинЖ.Мөнхбат
ЗочинЖ.Мөнхбат
6 сар 25, 2025 17:56

Сэлфи шааж байгаад унаж үхээ биз пидда чинь.

Back to top button