Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран хэдхэн сарын дотор уран баяжуулах ажлаа үргэлжлүүлж магадгүйг анхаарууллаа

НҮБ-ын дэргэдэх Олон улсын атомын энергийн агентлагийн (IAEA) тэргүүн Рафаэль Гросси хэлэхдээ АНУ Иранд өгсөн цохилт цөмийн хөтөлбөрт бүрэн хохирол учруулах хэмжээнд хүрээгүй гэжээ. Тэр нэмж хэлэхдээ Иран хэдхэн сарын дотор уран баяжуулах ажлаа үргэлжлүүлж магадгүй гэж анхааруулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулын алба гаргасан тус цохилтын талаарх урьдчилсан дүгнэлт задарсан. Тэрхүү урьдчилсан дүгнэлтээр бол цохилтын Ираны цөмийн хөтөлбөрийг сүйрүүлж чадаагүй, хэдхэн сараар л ухраасан байх магадлалтай аж. Одоогийн байдлаар цэргийн болон тагнуулын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа юм.

“IAEA”-ийн тэргүүн Гросси хэлэхдээ “Их хэмжээний хохирол учирсан нь тодорхой. Гэхдээ бүхэлдээ сүйрсэн биш. Иранд хүчин чадал бий, аж үйлдвэр болон технологийн хүчин чадал. Тиймээс тэд хүсвэл уран баяжуулалтаа дахин эхлүүлэх боломжтой” гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button