Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ

Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
Гүрж Улсын Батуми хотод зургаадугаар сарын 22-оос долоодугаар сарын 2-ны хооронд зохиогдсон 12 хүртэлх насны өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцож охидын ангилалд И.Цэлмүүн хүрэл медаль хүртсэн ба түүний дасгалжуулагчаар Э.Энхнар ажилласан байна.
12 хүртэл насны өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцсон. Тэмцээний үеэр тамирчдын дунд шатрын бодлого бодолтын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Уг тэмцээнд Идэрийн Цэлмүүн боломжит 40 онооноос 40 оноо авч ангилалдаа түрүүлсэн бол Н.Аз-Эрдэнэ 4-р байр, Н.Энхрийхэн 5-р байр, Б.Хангайсайхан 10-р байрт тус тус шалгарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.