НИЙГЭМНийгэм мэдээ
Толгойтод баригдаж буй спорт цогцолбор 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн гуравдугаар хороонд хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор барьж буй. Уг барилга угсралт 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус цогцолбор нь хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, чийрэгжүүлэх төхөөрөмж бүхий зориулалтын талбайнуудтай юм.
Уг талбай ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл, чийрэг бие бялдартайгаар өсөх нөхцөл бүрдэх ба цогцолборын барилга угсралтыг “Аглут” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битүү стадион юмуу, задгай т�##�бай юмуу ? Дооёо зааны хүүхдүүдийн мөнгө идэх арга нь юмуу !