“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд зохион байгуулагдана

Монгол орны үзэсгэлэнт байгаль, тайгын нутаг Хөвсгөлд энэ зун “Тайга фестиваль 2025” нэртэй урлаг, соёлын цогц арга хэмжээ болох гэж байна. Уг фестиваль нь 2025 оны долоодугаар сарын 14-20-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдах бөгөөд долоо хоног үргэлжлэх өргөн цар хүрээтэй арга хэмжээ болох юм.
Фестивалийн үндсэн сэдэв нь “The Great Taiga” буюу “Агуу Тайга” нэртэйгээр тодорхойлогдож байгаа ба Монголын шилдэг уран бүтээлчид, дуу хөгжмийн хамтлагууд, уран сайхны тоглолтууд, үндэсний өв соёлыг шингээсэн үзүүлбэрүүд нэг дор төвлөрнө.
“Тайга фестиваль” нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ биш бөгөөд байгаль, аялал жуулчлал, соёлын уур амьсгалыг хослуулсан цогц баяр болохоороо онцлог. Зочид байгалийн сайхныг мэдрэнгээ хөгжмийн концерт, урлагийн үзүүлбэр, гар урлалын үзэсгэлэн, үндэсний хоолны цуглуулгад оролцох боломжтой.
Тасалбаруудыг Shoppy.mn цахим хуудсаар дамжуулан худалдаалж байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг 72025306 утсаар авах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.