Байгаль орчинНИЙГЭМ
Чойбалсан суманд 50 толгой тарвага сэргээн нутагшууллаа

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт 50 толгой тарвага сэргээн нутагшуулсан байна. Ноднин жил мөн төдий тооны тарвага нутагшуулсан нь 60 гаруй толгой болж үржжээ.
Тус сум тарвага ихтэй байсан бол ерээд оны дунд үеэс тоо толгой огцом багасаж устахад хүрээд байсан юм. Чойбалсан сумын Засаг дарга Г.Төрболд: “Цаашид сумын төсөв, ОНХС-даа жил бүр тодорхой зардал тусгаж энэ ажлыг үргэлжлүүлэхэд анхаарна” гэв.
Тарвага сэргээн нутагшуулснаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, бэлчээр нөхөн сэргэхэд чухал үүрэгтэй байдаг.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.