Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн төмөр замын геодезийн чигүүдийг баталлаа

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төсөл хөгжлийн газрын инженер, техникийн ажилчид 2025 оны долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн бүсэд ажиллалаа.
Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд барилга угсралтын ажлын үндэс суурь болох геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн хатуу цэгүүдийг бэлтгэж дууссан бөгөөд ерөнхий гүйцэтгэгч China Railway Construction Corporation (CRCC) компанийн инженерүүдтэй хамтран хэмжилт хийж, ашиглалтад нийцэж буй эсэхийг баталгаажуулсан ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан юм.
Эдгээр геодезийн суурь цэгүүд нь барилгын явцад төмөр замын трасс, объектуудын байршлыг нарийвчлан тогтоох, хэмжилтийг алдаагүй хийх, барилгын ажлыг стандартын дагуу хэрэгжүүлэх үндэс суурь болох юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!