Трамп импортын зэсэд өндөр гаалийн татвар ногдуулахаа мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.07.08/ мэдэгдэл хийхдээ импортын зэсэд 50 хувийн гаалийн татвар оногдуулна гэжээ. Мөн хагас дамжуулагч, эмийн бүтээгдэхүүнд тавина хэмээн мэдэгдэж байсан гаалийн татварыг удахгүй хэрэгжүүлж магадгүй хэмээсэн байна. Ингэснээр дэлхийн зах зээлийг донсолгосон худалдааны дайнаа Трамп илүү өргөжүүллээ.
Трамп мөн “BRICS”-ийн гишүүн орнуудад 10 хувийн гаалийн татвар оногдуулна гэж дахин анхааруулсан байна. Тэрбээр нэмж хэлэхдээ Европын холбоо, БНХАУ-тай хийж буй худалдааны хэлэлцээ сайн явагдаж байгаа гэжээ. Гэхдээ Европын холбоо руу гаалийн татварын тухай захидал илгээхэд хэдхэн хоногийн хугацаа үлдсэн хэмээсэн юм. Трамп БНСУ, Япон зэрэг худалдааны 14 түншдээ бараанд нь тавьсан гаалийн татварыг огцом нэмнэ хэмээж захидал илгээсэн билээ.
Импортын зэсийн гаалийн татварыг нэмнэ хэмээн Трамп мэдэгдсэний дараа АНУ-ын зэсийн фьючерс 10 гаруй хувиар өссөн байна. Харин эийн бүтээгдэхүүний тарифыг дурдсаны дараа АНУ-ын эм үйлдвэрлэдэг компаниудын хувьцаа унажээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.