Налайхын наадмын хоёрын даваанд улсын цолтой 11 бөх унажээ

Налайх дүүргийн баяр наадам өчигдөр эхэлсэн. Баяр наадмын бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд барилдаж буй.
Бөхийн барилдааны хоёрын даваанд улсын цолтнууд сумын цолтнуудад унасан ба тодруулбал, улсын гарьд Ш.Жаргалсайхан сумын заан Д.Далайбаярт, улсын харцага Ш.Уламбаяр сумын заан Д.Төгс-Эрдэнэд, улсын харцага Н.Батзаяа аймгийн начин Х.Хажыхалид унаж наадмын барилдаанаа өндөрлүүлжээ.
Мөн улсын цолтой бөхчүүд энэ даваанд олон бөх уналаа. Улсын начин И.Ёндонсамбуу аймгийн харцага Н.Ширчинхүүд, улсын начин Р.Ганхуяг аймгийн заан О.Баяржаргалд, улсын начин Н.Мустафа цэргийн заан Ө.Батсуурьт унаж барилдаанаа дуусгасан байна.
Налайхын наадмын бөхийн барилдаанд улсын цолтой 40 бөх барилдаж байгаагаас хоёрын даваанд 11 бөх аймаг, сум, цэргийн цолтой бөхчүүдэд унасан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Z##l2
Шоу эхэлсэн байна...
Мөнгөний хүүдийнүүд