Монголын баг Тайландын шигшээ багийг хожлоо

“FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээний тоглолтууд эхэлж, Монгол Улсын шигшээ баг эхний ялалтаа байгуулав.
Манай улсын эмэгтэй шигшээ баг “FIBA Women's Asia Cup 2025 Division B”-д хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 14-ний 13:30 цагаас Тайландын шигшээ багийн эсрэг хийж, 81:74 гэсэн онооны харьцаатайгаар ялалт байгууллаа.
- Нандинхүсэл - 19 оноо, 3 сам, 7 аст, FG 6-8
- Хулан - 17 оноо, 10 самбар, 2 тас, FG 6-16
- Ариунцэцэг - 16 оноо, 7 сам, 3 аст, FG 7-14
- Болор-Эрдэнэ - 14 оноо, 7 самбар, 2 блок, +14
- Цацрал - 9 оноо, 5 сам, 3 аст, 2 тас
- Булбул - 6 оноо тус тус авсан юм.
Харин тоглолтын талаар Монгол улсын шигшээ багийн тоглогч Н.Нандинхүсэл:
-"Маш хүнд тоглолт боллоо. Цаашдын том зүйлийг биш өнөөдрийн энэхүү тоглолтод юу юунаас илүү анхаарсан. Багийн бүх гишүүд удаан хугацааны бэлтгэлтэй байсан. Түүний үр дүнг харуулж чадлаа гэж бодож байна. Үзэгч, дэмжигч, монголчууддаа бид нарыг чадахаараа сайн дэмжээрэй. Бид ч бас хамгийн сайнаараа тоглож түүх бүтээнэ" гэлээ.
Монгол улсын шигшээ баг FIBA Women's Asia Cup 2025 Division B-н хэсгийн шатны ээлжит тоглолтоо маргааш 13:30 цагаас Ираны багтай хийх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.