“Air India”-ийн ослын улмаас компаниуд “Boeing”-ийн онгоцнуудаа шалгаж эхлэв

Өнгөрсөн сард болсон “Air India”-ийн ослын урьдчилсан дүгнэлт бямба гарагт /2025.07.12/ гарсан. Тус дүгнэлт дээр бичсэнээр бол осол болохоос өмнө хөдөлгүүр рүү түлш шахдаг унтраалга дарагдаж, түлш шахагдахаа зогссон байсан билээ. Түлш шахагдахаа зогссон тул нэг нисгэгч нөгөөдөө хандаж яагаад түлш шахахыг зогсоосон гэдгийг нь асуусан юм. Харин нөгөө нисгэгч тийм зүйл хийгээгүй гэж хариулсан.
Тэгвэл Энэтхэг улс “Boeing”-ийн хэд хэдэн загварын онгоцны түлшний унтраалгыг шалгахыг агаарын тээврийн компаниуддаа даваа гарагт /2025.07.14/ тушаажээ. Үүнээс гадна БНСУ болон бусад хэд хэдэн улс агаарын тээврийн компаниуддаа ижилхэн тушаал өгсөн аж. АНУ-ын Холбооны нисэхийн алба болон “Boeing” компани саяхан мэдэгдэл хийхдээ түлшний унтраалга нь аюулгүй гэж мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.