Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Дамаскт хүчтэй цохилт өгч, АНУ мөргөлдөөн удахгүй дуусна гэж мэдэгдлээ

Израил лхагва гарагт /2025.07.16/ Сирийн нийслэл Дамаскт хэд хэдэн удаа хүчтэй цохилт өгч, тус улсын Батлан хамгаалах яамны барилгын хэсгийг нураажээ. Мөн Ерөнхийлөгчийн ордны ойролцоо цохилт өгсөн байна. Сирийн засгийн газар тус улсын өмнөд хэсэгт амьдардаг друз ард түмэн рүү довтолж буйг зогсоох зорилготой ийм цохилт өгч байгаа гэж Израил мэдэгджээ. Израилын тал Сирийг друз түмний амьдардаг бүсээс цэргээ татахыг шаардсан байна.

Энэхүү цохилт Сирийн түр хугацааны Ерөнхийлөгч Ахмед аль-Шараагийн лалын шашинтнуудаар удирдуулсан засгийн газрын эсрэг Израилын авсан хамгийн том хурцадмал үйлдэл боллоо. Аль-Шараа АНУ-ын засгийн газар болон Ерөнхийлөгч Доналд Трамптай харилцаагаа сайжруулж байх үед тус халдлага явагдав.

Израилын тал Сирийн шинэ удирдагчдыг нүүрээ хувиргасан хэт даврагчид хэмээн тодорхойлжээ. Тэднийг Сирийн өмнөд хэсэгт цэргээ байршуулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй, друз ард түмнийг халдлагаас хамгаална гэж Израил мэдэгдсэн байна. АНУ мэдэгдэхдээ мөргөлдөөн тун удахгүй зогсоно гэжээ. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ “Сири дэх мөргөлдөөнд оролцож буй бүх талуудтай холбоо тогтоосон. Өнөө шөнө энэхүү түгшүүртэй, аймшигтай нөхцөл байдлыг эцэс болгох тодорхой алхмуудыг тохиролцлоо” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button