“Air India”-ийн онгоцны ахлах түлшний унтраалгыг дарсан байж магадгүй гэжээ

Өнгөрсөн сард осолдсон “Air India”-ийн онгоцны хоёр нисгэгч хоорондын яриаг сонсвол ахлах нь онгоц руу түлш шахдаг унтраалгыг унтраасан байж магадгүй гэх таамаглалыг дэмжиж байгаа аж. АНУ-ын албан тушаалтнууд нотлох баримтыг шинжилж, урьдчилсан байдлаар үнэлгээ гаргасан талаар мэдээлэлтэй нэгэн эх сурвалж ингэж хэлсэн юм.
Тэрхүү эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ, туслах нисгэгч онгоцыг удирдаж байхдаа ахлах нисгэгчээсээ яагаад түлшний унтраалгыг унтраасан болохыг асуусан гэжээ. Мөн туслах нисгэгч түлш шахалтыг үргэлжлүүлэхийг асуусан гэж тус эх сурвалж хэлсэн байна.
Гэхдээ АНУ-ын албан тушаалтнуудын гаргасан үнэлгээ алба ёсны бичиг баримтуудын нэг биш, ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа гэдгийг онцолжээ. Ослын мөрдөн байцаалтыг шалгаж буй Энэтхэгийн Онгоцны ослыг мөрдөн шалгах товчоо (AAIB) пүрэв гарагт /2025.07.17/ мэдэгдэл хийхдээ “Зарим олон улсын хэвлэл сонгомол, батлагдаагүй мэдээллүүдээр дүгнэлт гаргахыг оролдож байна” гэсэн юм. Одоо дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байгаа гэдгийг тус товчоо онцолжээ. Ихэнх агаарын ослын шалтгаан олон хүчин зүйлсээс болсон байдаг. Олон улсын хууль дүрмийн дагуу ослоос жилийн дараа эцсийн тайлан гардаг юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ongocnii ahlah baihdaa yaahavdee. arai ldenduu bolovsrolgui shuu ene uhernuud. captain gedeg cin ahmad za huuree uheerei ci