Д.Кёкүшюзанбатбаярын хилийн хориг цуцлагдаж Вена хотод аялж явна

Д.Кёкүшюзанбатбаяр нарын хэрэг дээд шүүх рүү шилжиж, түүний хилийн хориг цуцлагдан Австрийн Вена хотод шинэ эхнэр болон хүүхэдтэйгээ аялаж байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн Д.Кёкүшюзан Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал олон нийтийн анхаарлыг татсан хэвээр.
Тэдний хэргийг сануулбал,
Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэж үзсэн байдаг.
Прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн юм.
- 17.3-2.2 бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 16.8-1 Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан.
Эл шийдвэрийг тус дүүргийн ерөнхий шүүгч Б.Батболор гаргасан байдаг.
Улмаар Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Эсэргүүцлийг шүүх хүлээж авсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болж байсан.
Хэдийгээр шүүх хурал бүрэн эцэслэгдээгүй, өмнө нь хилийн хориг тавигдаж байсан ч Д.Кёкүшюзанбатбаяр Австрийн Вена хотод шинэхэн эхнэр, бага насны хүүхдийн хамт явж байхдаа 5 сая гаруй дагагчтай Тиктокийн хэрэглэгч "Yuji Beleza"-ийн бичлэгт санамсаргүйгээр өртсөн нь олон нийтийн анхаарлыг дахин татав.
Энэ асуудлаар бид Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад: “Д.Кёкүшюзан Батбаяр нарын холбогдох хэрэг анхан шатны шүүхээс Дээд шүүх рүү шилжсэн. Хилийн хориг нь цуцлагдсан. Мөн долдугаар сард шүүх хурал болсон. Үүнээс цаашхи нарийн мэдээлэл өгөх боломжгүй, манайхаас шилжсэн” гэсэн хариулт өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ГАР ҮНЭХЭЭР ХҮҮХНИЙ УЛААН ЦАГААН ДОН БООВ НЬ ҮРГЭЛЖ БОСООТОЙ ЯВДАГ ГЭЖУГА.УСАН ДОТОР ХҮҮХЭН БАВАХЫГ СУРТАЛЧИЛСАН ЭРХЭМСЭГ ТӨМСӨГ ШҮҮ.БАЯСААГИЙ МИНЬ АМ ТОМ АЛ НЬ УУЖИМ ГЭЭД ХАЯЧИХАЖ БАЙГАА ЮМ УУ? ЧИ Л ХОЛХИНДОГ БОЛГОО БИЗ ДЭЭ? ГАЙГҮЙ БАЧУУ БАЙСАНДАГ ЧИНИЙ НААД БООВ ЧИНЬ ЕРӨН БОСОХООРОО ХЭДЭН СМ БОЛДОГ ВЭ? ЭМЭГТЭЙ ХҮН БАЙНА ДАА МАНИЙХ НЬ ҮТРЭЭ УМАЛЗААД ЧИЙГТЭЭД ЭХЭЛЛЭЭ ГӨНӨӨХӨӨ ДУУДАЖ ҮМХИЙРТЭЛ ШААЛЦИЙДАА
Шун�##�ын их дэлгүүр,тэнэгийн туйл ,з�##�иийн тулам аягүй бол дээрэм, хулгай хийх байх шүү
Хуульгүй Монгол!! Луйварчид жаргадаг, �##�уурчид зуга�##�ж баавартай юмоо
Шун�##�ын тулам