Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа юм.
Цаашлаад есдүгээр сард агаарын дундаж температур нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас баруун аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол аравдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас сэрүүн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу, бусад хугацаанд болон бусад нутгийн дунджийн орчим байх төлөвтэй.
Наймдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Есдүгээр сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Аравдугаар сарын агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Ховдын хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.