Гадаад

Газа хот руу агаарын цохилт өгөх үеэр "Al Jazeera" сувгийн дөрвөн сэтгүүлч амиа алджээ

Израилын арми ням гарагийн орой Газа хотод агаарын цохилт өгөх үеэр “Al Jazeerа” сувгийн дөрвөн сэтгүүлч болон 3 иргэний хамт амь үрэгджээ.

Амиа адсан сэтгүүлчид дайны талаар сурвалжилж, газар дээрээс нь мэдээллийг хүргэж ирсэн бөгөөд “Al Jazeera-гийн туршлагатай сэтгүүлч Анас аль Шарифыг Хамасын бүлгийн удирдлагуудтай холбоотой хэмээн буруутгаж амь насыг нь хөнөөсөн байна. Амиа алдахынхаа өмнө Анас Шариф нь өөрийнхөө цахим хаягаар “Энэ галзуурал зогсохгүй бол Газа сүйрч, ард түмний дуу хоолой хүчин мөхөстөнө. Бид бүгд геноцидын чимээгүй гэрч болж түүхэнд үлдэх болно” хэмээн бичиж байжээ. Уг харамсалтай үйл явдлын дараа “Al Jazeera” сувгийн зүгээс Анас Шариф болон түүний хамтран зүтгэгчдийг алахыг тушаасан нь Газыг эзлэн түрэмгийлэхээсээ өмнө үнэний дуу холойг намжаах гэсэн цөхрөнгөө барсан оролдлого хэмээн” мэдэгдэлдээ дурджээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button