Байгаль орчин

Зөвхөн африк тивд амьдардаг аварга том Өрөвтас Чух нуурт харагджээ

Зөвхөн Африк тивд тархан амьдардаг, нүүдэггүй буюу суурин амьдралтай Marabou Stork Leptoptilos Crumenifer хэмээх нэгэн төрлийн аварга том Өрөвтасыг монголд харагджээ.

Тус шувууг Чух шувуу судлалын суурингийн хамт олон судалгааныхаа үеэр Чух нуурын орчим буюу Улз голын хөндийд олж харсан байна. Тус суурингийн судлаачид “энэ шувуу нь магадгүй Хятад улсад амьтны хүрээлэнгээс байгальд суллагдсан эсвэл алдагдсан болов уу” хэмээн үзэж байгаа аж.

Зургийг Чух шувуу судлалын суурингийн албан ёсны хуудаснаас авав

Энэхүү нэг төрлийн Өрөвтас шувууны биеийн өндөр 1.5 м, жин 9 кг хүрдэг бол далавчаа дэлгэхэд 3.7 м хүрдэг аж.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button