АНУ болон Европ дайны дараа ч Оростой хэдэн тэрбум ам.долларын худалдаа хийсээр байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд өрнөж буй дайныг зогсоох шахалт үзүүлэх зорилгоор Оросын нефть худалдан авдаг улсуудад, тэр дундаа Энэтхэгт, нэмэлт 25 хувийн гаалийн татвар болон бусад улсад илүү өндөр татвар ногдуулахаа мэдэгдсэн билээ.
Гэвч АНУ болон Европ өөрсдөө Оростой худалдаа хийсээр байгаа бөгөөд энэ нь дайнаас өмнөх худалдан авалтын дэргэд багахан хэсэг боловч жил бүр хэдэн тэрбум ам.долларын эргэлттэй хэвээр байна.
Энэтхэг улсын зүгээс энэхүү татварын нэмэгдлийг үндэслэлгүй хэмээж, өөр улсууд ч мөн адил Оростой худалдаа эрхэлдэг атал зөвхөн өөрсдийг нь онилж буй нь шударга бус хэмээн маргаж эхлэв
АНУ болон Оросын худалдааны эргэлт Кремль Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш ойролцоогоор 90 хувиар буурсан ч, АНУ өнгөрсөн онд л гэхэд Оросоос 3 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа импортолсон талаар тус улсын Эдийн засгийн товчооны сүүлийн үеийн мэдээлэлд дурджээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
90 хувь буурчихсан боловч өнөөдрийн байдлаар 3 тэрбум долларын эргэлттэй байна. . . Америк бол үнэхээр аугаа юм байна. Оросууд хэр их боломжоос хасагдаад бөйгаа нь тодорхой аж.