Гадаад

Трамп, Зеленский нарын уулзалтаар Украины газар нутгийн асуудлыг хөндөөгүй гэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины ерөнхийлөгч Зеленский, Европын удирдагч нарын Цагаан ордон дахь уулзалтаар “Украины хил, хязгаарыг өөрчлөх асуудлаар хэлэлцээгүй. Өнөөдөр ОХУ-ыг оролцуулсан гурван талт уулзалт болон Зеленскийн шийдвэрлэх ёстой асуудлын талаар л хэлэлцсэн” хэмээн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте мэдэгдэв.

Тэрбээр, өнөөдрийн уулзалтын үеэр бүх талын ойлголт нэг буюу газар нутгийн асуудлыг хэлэлцэхийн тулд эхлээд аюулгүй байдлын баталгааг хангах шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн хэмээлээ.

Мөн талуудын уулзалтын үеэр Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай утсаар ярьж, гурван тал уулзалт хэлэлцээг ойрын 2 долоо хоногийн дотор хийх талаар зөвшилцсөн хэмээн Германы Канцлер Фридрих Мерц мэдэгдсэн юм.

Одоогоор хаана, хэдийд уулзах байршил тодорхой болоогүй бөгөөд дээд хэмжээний уулзалтад сайтар бэлтгэх шаардлагатай талаар хэлснийхээ дараа Мерц "Путиныг уг уулзалтад биечлэн орох зориг зүрх байгаа эсэхийг мэдэхгүй байна" гэв.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button