НИЙГЭМНийгэм мэдээ

500 гаруй төмөр замчдыг хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулна

“Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийг олон жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн юм. Энэ жилийн хувьд Замын-Үүд /108 айлын/, Сайншанд /180 айлын/  Багахангай болон Зүүнхараа /тус бүр 40 айлын/-д баригдаж байгаа ипотекийн орон сууцанд төмөр замчдаа төлбөрийн нэн таатай нөхцөлөөр хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Эдгээр орон сууцнуудын инженерийн шугам сүлжээ барих хөрөнгийн асуудлыг УБТЗ шийдэж өгснөөр төмөр замчид хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой болжээ. Уг орон сууцуудыг ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн ирэх жил Улаанбаатар, Дарханд баригдаж эхлэх 95 болон 132 айлын ипотекийн орон сууцанд төмөр замчдаа хамруулахаар төлөвлөж байна. Үүний үр дүнд 500 гаруй төмөр замчид тохилог орон сууцтай болох юм.

А.ТЭНҮҮН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button