Ши Жиньпин ерөнхийлөгчийн хувиар Төвдөд хоёр дахь удаагаа хөл тавьж, нэгдмэл байдлыг уриалжээ

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Төвдийг нэгтгэсэний дараа Өөртөө засах орныг байгуулсны 60 жилийн ойн арга хэмжээнд оролцож, 20 мянган хүний өмнө үг хэлжээ.
Айлчлалынхаа үеэр тэр нэгдмэл байдлыг уриалсан юм. Ерөнхийлөгчийн хувиар Төвдөд хоёр дахь удаагаа хөл тавьж буй бөгөөд орон нутгийн удирдлагын салан тусгаарлах үзлийн эсрэг тууштай тэмцэл өрнүүлснийг сайшаасан нь Бээжингийн эсрэг олон жилийн туршид өрнөж ирсэн Төвдийн эсэргүүцлийг давхар сануулав.
Лхасын өндөрлөгт хийсэн түүний энэхүү айлчлал нь 72 настай Ши Жиньпиний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эсэхийг үл харгалзан, тус бүс нутагт өөрийн эрх мэдэл нөлөөг батлан харуулахыг хүссэн хэмээн шинжээчид онцолжээ. Ши Жиньпиний мэдэгдэлд 1959 онд эх нутгаасаа дүрвэн, өдгөө Энэтхэгт сууж буй Төвдийн шашны удирдагч Далай ламын талаар ямар ч утга агуулга дурдагдаагүй байв.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.