НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол, Орос, Хятадын төмөр замын төлөөлөгчид Улаанбаатарт зөвлөлдөнө

2025 оны 8-р сарын 25-наас 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хөрш гурван улсын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн болох гэж байна. Энэ хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчид 5 өдрийн турш хилийн боомтын төмөр замаар солилцох ачаа, зорчигч тээврийн асуудлаар хуралдана.

Ази Европыг холбосон хамгийн дөт коридор “УБТЗ”-аар тээвэрлэх ачааны хэмжээ жилээс жилд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа билээ. Тухайлбал, “УБТЗ” ХНН 2024 онд 33,4 сая тонн ачаа тээвэрлэсний 5,3 сая тонн нь транзит, 11.6 сая тонн нь экспорт, 3.8 сая тонн нь импортын ачаа бүрдүүлэв. Өөрөөр хэлбэл, УБТЗ-ын тээвэрлэсэн нийт ачаа тээврийн 62 хувийг гадаад худалдааны ачаа эзэлжээ. Иймээс өсөн нэмэгдэж байгаа тээврийн эрэлт хэрэгцээг хангахын тулд хилээр хоногт солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, Монгол Улсаар дайран өнгөрсөн төмөр замын төв коридорын өрсөлдөх чадварыг сайжруулах нь бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн тэлэлтэд тулгуурласан бодит шаардлага болоод байгаа юм.

Өнөөдрийн байдлаар, манай улс экспортынхоо 90 гаруй хувь, импортынхоо 50 гаруй хувийг өгч авдаг БНХАУ-тай хоногт 15 ба түүнээс дээш галт тэрэг солилцож байна.

Сонирхуулахад, 50 вагонтой 1 цувааг бид 1 галт тэрэг гэж тооцдог бөгөөд бидний хувьд хоногт солилцох галт тэрэгнийхээ тоог 1-ээр нэмэгдүүлэхэд ачаа тээврийн хэмжээ 1,5 сая тонноор нэмэгдэх боломжтой. Ингэснээр жилд дунджаар 14 сая ам.доллар буюу 53 тэрбум төгрөгийн орлогыг олох боломж бүрдэнэ.

УБТЗ-аар тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлснээр дам байдлаар Монгол улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг тул хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх явдал нь дан ганц УБТЗ бус манай улсын гадаад худалдаанд чухал нөлөөтэй.  Ялангуяа, төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхэд нэн чухал ач холбогдолтой юм.

А.ТЭНҮҮН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
8 сар 21, 2025 18:13

Амарыг эрье.
Буриад Монголын ард түмэн Оросын ард түмэнг эгнээндээ нэгтгэж, Өвөр Монголын ард түмэн Хятадын ард түмнийг эгнээндээ нэгтгэж,Х�##�имаг Монголын ард түмэн Eвропын Холбооны ард түмнийг эгнээндээ нэгтгэж, Дээд Монголын ард түмэн Төвдийн ард түмнийг эгнээндээ нэгтгэж, Ойрд Монголын ард түмэн Сибирийн ард түмнийг эгнээндээ нэгтгэж нэгдсэн миний Монголын Ардчилсан Их Монголын ард түмэн төмөр замын асуудлаар уулз�##�т яриа хэлэлцээр хийх гэж байгаа нь сайша�##�тай.

Холбоотой мэдээ

Back to top button