НИЙГЭМНийгэм мэдээ

Ахуйн зориулалтаар 540 толгой монгол тарвага агнуулах зөвшөөрөл өгч эхэлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/869 дугаар тушаал, аймгийн ИТХ-ын 2025 оны “Ахуйн зориулалтаар 2025 онд агнуулах амьтны төрөл, дээд хэмжээ”-г батлах тухай 17 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөхморьт, Жаргалан, Тайшир, Есөнбулаг сумдаас бусад сумдад 540 толгой Монгол тарвага агнуулна.

Тус зөвшөөрлийг наймдугаар сарын 20-оос аравдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд олгоно. Харин ахуйн зориулалтаар нэг толгой тарвага агнах зөвшөөрлийн эрхийн бичиг 90 мянга 200 төгрөгийн үнэтэй байна.

Зөвшөөрлийн эрхийн бичгийг тухайн хуваарьт сумдын ЗДТГ-аас Байгаль орчны хяналтын улсын байцаагч болон байгаль хамгаалагч нараас авах боломжтой аж.

Хэрэв та тарвагыг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар агнасан, барьсан, тээвэрлэсэн тохиолдолд 1 толгой тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ 410.0 мянган төгрөгийг 2 дахин өсгөж 820.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 150.0-300.0 мянган төгрөгийн торгууль нийт 970.0 мянган төгрөгийг төлөх болохыг анхаарна уу.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button